03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр дуусна

ЭЕШ-ын бүртгэл 2016 оны хоёрдугаар сарын 15-ны 09:00 цагт эхэлж, энэ сарын 25-ны орой 18:00 цагт дуусна.

Бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй тул товлосон хугацаанд амжиж бүртгүүлэх ёстойг Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-өөс сануулж байна. Мөн элсэлтийн шалгалтын хураамж шалгалт тус бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг аж.

Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай юм байна. Харин шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ирэх сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас  авах боломжтой.

Энэ онд төгссөн шалгуулагчид төгсөж буй сургуулийнхаа харьяалагдах байранд шалгалт өгнө. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг, хотын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.

Энэ жил ЕБС-ийн 12 дугаар ангийг нийт  36200 хүүхэд төгсч буй. Өмнөх оны төгсөгчид нэмэгдээд 39-40 мянга орчим хүн шалгалтад орох аж. ЭЕШ ирэх зургадугаар сарын 15-19-нийг хүртэл үргэлжилнэ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.