03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

ЭЕШ энэ лхагва гарагт Монгол хэлний шалгалтаар эхэлнэ

Их, дээд сургуульд элсэн суралцах ЭЕШ энэ лхагва Монгол хэлний шалгалтаар эхэлнэ.

Энэ жил ЕБС-ийг 36207 сурагч төгсч буй. Мөн өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх юм.

Мөн энэ жилийн ЭЕШ-ын журамд монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг нэмж оруулахаар заасан. Улаанбаатар хотын шалгалтын байруудад тавих тоног төхөөрөмжийн тендерийг сангийн яамнаас дахин зарлаж шалгаруулалтын хугацаа нь ЭЕШ-аас хойш болох тул энэ жилийн сонсох чадварын даалгаврыг авахгүйгээр хуучин шалгалтын бүтцээрээ авах болсныг Нийслэлийн Боловсролын газраас мэдэгдлээ.

Энэ сарын 16-нд 10:00-11:20 цагт Монгол улсын түүх, 13:00-14:40 цагт Хими, 16:00-17:20 цагт Англи хэл, 18-нд 08:30-09:50 цагт Газар зүй, 11:30-13:10 цагт Математик, 14:30-15:50 цагт Биологи, 17:00-18:20 цагт Монгол хэл, 19-нд 08:00-09:40 цагт Физик, 11:30-12:50 цагт Нийгмийн тухай мэдлэг, 14:20-15:40 цагт Орос хэлний шалгалт тус тус явагдах юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.