05 сарын 12, Ням
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

Элсэлтийн шалгалтыг цайны газрын зааланд авчээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагчид нийслэлийн 6 дүүрэгт ерөнхий шалгалтын монгол хэл, бичгийн хичээлийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавин ажиллажээ.

 

Шалгалтаар ерөнхий шалгалтын зохион байгуулалтын үйл ажиллагаан дахь хэд, хэдэн зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал Энх-Орчлон дээд сургууль дээр шалгалтыг сургалтын зориулалтын бус цайны газрын зааланд авч байсан бол, Политехникийн коллеж дээр шалгалтын үед хүүхдийн дээрээс салхивч унаж, шил хагарч хүүхдийн гар зүссэн байна. Мөн Улаанбаатар-Эрдэм дээд сургууль дээр 2 материал дутуу ирсэн бол ХААИС дээр шалгалтын материал тогтоол, протокол, лацгүй, А вариант нь хэвлэлийн алдаатай иржээ. Түүнчлэн тус сургууль дээр нэг сурагч ахыгаа өөрийнхөө оронд оруулж байгаад баригдсан зэрэг зөрчил илэрчээ. Мөн сургууль, эцэг эхийн зүгээс хайхрамжгүй хандсанаас хүүхдүүд шалгалт өгөх  газраа мэдэхгүй, төөрч будилах, элсэлтийн ерөнхий шалгалтын материалуудаа дутуу бүрдүүлснээс  шалгалтаасаа хоцрох явдал их гарчээ. Ерөнхий шалгалтын монгол хэл, бичгийн хичээлийн шалгалтад нийслэлийн 6 дүүргээс 400 гаруй төгсөгчид шалгалтандаа шалтгаангүйгээр ирээгүй байна.
 
Цаашид Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтыг  хүүхдийн эрхийг дээдэлж, сургалтын зориулалтын гэрэлтүүлэг, агааржуулагчтай, эрүүл, аюулгүй байдлыг хангасан байранд зохион байгуулах шаардлагатайг албаныхан хэллээ.

Б.Заяа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.