03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Америкийн high school-д хvvхдvvд хэр сайн сурч байна вэ?

Цагаан арьст оюутнууд мэргэжлийн уншлагын тестэн дээрээ уг түвшингээсээ дээгүүр оноог авдаг бол, эдэнтэй харьцуулахад Испани / латин Америк/ 20 хувь,хар арьст оюутнуудын 16 хувь байдаг юм байна.

Математикын тест дээр цагаан арьст оюутнуудын 29 хувь нь мэргэжлийн түвшиндээ хүрдэг бол Испаничуудын 8 хувь болон хар арьстнууд 6 хувь нь л хүрдэг байна.

Америкийн ахлах сургуулийн хүүхдүүд шалгалтаа сайн өгч, илүү сонирхолтой хичээлүүд үзэж байгаа ч математик болон унших тестны оноо нь дээшлэхгүй байсаар байна.

Төгсөж буй сурагчдын ойролцоогоор 40 хувь нь үндсэн мат –н онооноосоо доогуур оноо авсан байна. Гуравны нэгээс их нь үндсэн унших тестнийхээ онооноос авч чадаагүй байна. Ихэнх сурган хүмүүжүүлэгчид оюутнуудыг өөрсдийн үндсэн сууриа л сайн бэхжүүлэх ёстой гэж үзэж байгаа аж.

“Энэ хямралын үед бид унтаж өнгөрөөгөөд байна уу даа ” гэж бодож байна мөн энэхүү тестын доогуур оноо нь хууль тогтоогчид болон сурган хүмүүжүүлэгчдэд дахин сургуулийн хуульд дахин шинчлэл хийхэд хүргээд байгаа юм гэж Удирдах зөвлөлийн гишүүн, Massachusetts–н болвсролын коммиссын гишүүн David Driscoll хэлжээ.

2002 оноос хойш унших тестны оноонд ахиц гараагүй байна.”Бид үндсэн оноон дээрээ л илүү анхаарах шаардлагатай” гэж Winick хэлсэн байна.

National Assessment of Educational Progress - с жил бүрийн оюутнуудын сурах үйл явцын тогтмол илтгэлээс харахад хамгийн сайн арга бол тэднийг орон нутгийн оюутнуудтай нь харьцуулах бөгөөд учир нь энэ бол оюутнуудыг хэрхэн сурч байгааг харуулж буй тогтмол хэмжүүр юм гэжээ.

2005 оны төгсөгчидийн ерөнхий түвшин болон дундаж оноо нь 3,0 буюу B үнэлгээнд хүрсэн нь 1990 оны дундаж оноо болох 2,7 той харьцуулахад огцом өссөн байгаа юм.

Оюутнуудын үүргээ биелүүлэх байдал нь өссөн үү, зэрэглэл нь тохирсон уу гэдэг нь тодорхойгүй байгаа нь илтгэлээс харагджээ.

Ихэнх оюутанууд сургуулиа төгсөхдөө стандарт сургалтынхаа хөтөлбөр болох Англи хэлнийхээ доод тал нь 4 кредитыг цуглуулах мөн математик, шинжлэх ухаан дээрээ тус бүр нь 3 кредит оноо цуглуулаж чадаж байгаа юм. Харин зарим нь дараагийн курс буюу коллежид бэлтгэх ангид хамрагддаг юм.

Судалгаанаас харахад дунд сургуулийн сурагчид илүү ахисан түвшины хөтөлбөрөөр тэр дундаа коллежийн түвшинээр төгсөх ямар ч ахиц харагдахгүй байгаа ажээ.

Математикийн эцсийн шалгалтан дээрээ дунд сургуулийн төгсөх ангийн хүүхдүүдийн 60 орчим хувь нь үндсэн түвшингээс дээгүүр үзүүлэлттэй гарсан байна.Энэ түвшинд сурагчид аравтыг бутархайд хөрвүүлэх зэргийг хийж чаддаг байх ёстой юм байна.

12 жилтэй сургуулиудаас дөнгөж дөрөвний нэг нь математикдаа арай гайгүй буюу мэргэжлийн байгаа бөгөөд тэд их сургуулийн үзүүлэлтийг голчлон авч хэрэглэдэг байна.

Мэргэшиж буй оюутнууд графикийн төрлийг онцгой өгөгдөлд ашиглаж сурдаг.

Унших тест дээр дөрвөний гурав нь үндсэн үзүүлэлтээсээ дээгүүр байдаг бол 40 хувь нь мэргэжлийнхээ хэмжээнд хүрч чаддаг байна.

Төгсөгчид суурь уншлагын түвшинд зохиолчдын бичих хэв загварын бүрэлдэхүүн хэсгийг ойлгож ухаарахад нэмэр болдог.Мэргэжлийн түвшинд тэд уншсан материалдаа дүгнэлт болон гаргалгаа хийж өөрсдийн туршлагадаа тулгуурлан оршил хэсгээ бичдэг болдог.

Дээр үеэс эхлэн цагаан арьстай оюутнууд болон цөөнхүүдийн дунд математик болон уншлагын онооны амжилтан дээр маш их ялгаа гарсаар ирсэн.

Цагаан арьст оюутнууд мэргэжлийн уншлагын тестэн дээрээ уг түвшингээсээ дээгүүр оноог авдаг бол, эдэнтэй харьцуулахад Испани / латин Америк/ 20 хувь,хар арьст оюутнуудын 16 хувь байдаг юм байна.

Математикын тест дээр цагаан арьст оюутнуудын 29 хувь нь мэргэжлийн түвшиндээ хүрдэг бол Испаничуудын 8 хувь болон хар арьстнууд 6 хувь нь л хүрдэг байна.

2002 оноос хойш цагаан арьстан болон цөөнхийн хоорондох уншлагын онооны энэ их ялгаа өөрчлөгдөөгүй байсаар л байгаа юм.

Муж улсын хамгийн гол зорилго нь “Нэг ч хүүхэд ард үлдэх ёсгүй” гэсэн хууль байдаг учраас цагаан арьстан болон цөөнхийн ялгаа улам бүр буурсаар байгаа юм.

Энэ хууль улам бүр өргөжиж байгаа нь судалгаагаар харагдсан. Жил болгоны Унших болон математикын тестийг 3-8 ангийнхаас авах болон ахлах сургуулийнхаас ганц удаа авах нь маш их шаардлагатай байгааг уг хуулиас энэ жилийн судалгаагаар харагдсан байна. Бушын засгийн газар ахлах сургуулийнханд дахин нэмж тест өгөхийг хүсч байгаа билээ.



9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.