04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Хууль бус оршин суугчид IN-STATE TUITION-ээр коллежд сурч болох уу?

Ойрын өдрүүдэд Мэрилэнд, Виржиния мужуудад хууль бусаар оршин суугаа ахлах сургууль төгсөгчдийг тус мужийн их сургууль коллежид мужийн иргэний хөнгөлөлттэй төлбөр [IN-STATE TUITION]-өөр суралцуулах тухай хуулийн төслүүд хэлэлцэгдэж харамсалтай нь олонхийн дэмжлэг авсангүй. Аннаполис, Мэриланд. Мэрилэндийн ахлах сургуулийг төгсөж байгаа хууль бус цагаачлалын статустай хүүхдүүд Мэрилэндийн их сургуульд мужийн оршин суугчийн төлбөрийн хөнгөлөлт [in-state tuition] эдлэх боломж олгох хуулийн төслийг батлуулахаар идэвхитэй хөөцөлдөж байна гэж Ассошиэт прэсс агентлаг мэдээлжээ.

Хаусын гишүүд өчигдөр оюутнууд болон цагаачлалын хуулчид лоббистуудтай уулзсан байна. Энэ төслийг дэмжигчдийн тайлбарлаж байгаагаар эдгээр хүүхдүүдийн ихэнх нь ахлах сургуулиа маш сайн дүнтэй төгсдөг, шилдэг сурагчид байдаг ч их сургуулийн өндөр төлбөр төлөх чадваргүй байдаг юм.

University System Chancellor William Kirwan ч үүнийг дэмжиж байна. Ингэж дээд боловсролтой ажиллах хүч бэлдэж авах нь мужийн ашиг сонирхолд бүрэн нийцнэ гэж үзэж байгаа юм.

Ерөнхий асамблиас 2003 онд мөн иймэрхүү хууль батлаж байсан ч, засаг дарга Ehrlich хориг тавигдсанаар дууссан юм. Харин Засаг дарга O'Malley өнгөрсөн жилийн сонгуулийн кампанит ажлын үеэр энэ хуулийн төслийг дэмжих тухай ярьж байсан юм.

Харин өнгөрсөн Пүрэв гарагт Сенатын хороо Виржиния мужийн их сургууль соллежуудад хууль бус цагаачлалын статустай оюутанд мужийн оршин суугчийн жишиг төлбөрөөр суралцуулах боломж олгох тухай хуулийн төслийг хориглов. Хэрвээ хууль бус цагаачлалын статустай оюутанд IN-STATE TUITION төлөхийг зөвшөөрөх юм бол нэгдсэн улсын бүх иргэд энэ эрхийг мөн эдлэх ёстой гэсэн эсэргүүцэлтэй тулгарчээ.
Харин хуулийн төслийг дэмжигчид, ийм хөнгөлөлт нь хууль зөрчигчдийг өөгшүүлсэн явдал биш гэж, багагүй маргалдлаа. Маргаантай өөр нэг байрь суурь бол хэдий мужийн оршин суугчийн жишгээр төлбөр төлж коллеж төгслөө ч хууль бус цагаачлагчдыг ихэнх компани ажилд авахгүй нь.

Ингээд санал хураалтаар 8-7 гийн харьцаагаар хуулийн төсөл хориглогдов.
Сенатор Emmett Hanger, R-Augusta-гийн санаачлан оруулсан энэ хуулийн төсөл нь Виржиния мужийн ахлах сургуулийг төгсөж байгаа, дор хаяж эцэг эхийн нэг нь татвар төлдөг, хууль ёсны болох магадлалтай, гэх мэт тодорхой шалгууруудыг хангасан хууль бус цагаачлагчийн статустай оюутанд мужийн иргэний жишгээр сургуулийн төлбөр төлөх боломж олгох тухай [маш сайхан санаачлага] байлаа.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.