04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Сургуулиас шалгалтанд iPod авч орохыг хориглож эхэлжээ.

Бид бага байхдаа шалгалтандаа дутуу бэлдэж ирчихээд нэг нэгнээсээ хуулахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг байсан билээ.

Одоо тэгвэл техник хөгжихийн хэрээр хүүхдүүд гар утас, арилдаг бал, цаас ороодог бал гээд л ёстой зүсэн зүйлийн зүйл ашиглан нэг нэгнээсээ хуулах болжээ. АНУ Идахо Муж. Сургууль дээр хүүхдүүдийг бэйсбоолын малгайтай ирэх, гар утас ашиглах зэргийг нэгэнт хориод эхэлжээ. Учир нь хүүхдүүд малгайны саравчин доор хариугаа бичих, утсаар мессэж илгээх зэргээр шалгалтын үеэр хуурах үйлдүүд хийж байжээ.

Харин багш нарын хараан дороос хол байсан зүйл бол саяханыг хүртэл зөвхөн дуу сонсдог байсан iPod, Microsoft ийн Zune Player нар сайжруулагдан дүрс, ном, текст, зэргийг агуулдаг болсон явдал юм.

Уг тоглуулагчдыг ашиглан хүүхдүүд хуулж болох санааг анх багш нарын нэг нь хэсэг хүүхдүүд хоорондоо ярилцаж байхад нь мэдэж авчээ.

Уг төхөөрөмжүүдийн туслалцаатайгаар дууны үг ч юмуу тиймэрхүү газруудад нь хүүхдүүд хэрэгтэй томъёо асуултын хариу зэргээ нуучих хялбархан боломжтой байжээ.

Mountain View дээд сургуулийн захирал Aaron Maybon хэлэхдээ “Тэд хуулах найдвартай аргуудыг маш хурдан олж ирдэг” гэжээ.

Сүүлийн үеийн шинэлэг технологийг ашиглаж байгаа хуулахыг зогсоохоор хянаж буй хуучинсаг багш, хянагч нарт нилээн төвөг уддаг гэж зарим багш нар ярьж байна.

Зарим хүүхдүүд нь өөрсдөө iPod зэрэг тоглуулагч дээр хариугаа бичлэг болгон хуулаад түүнийгээ сайтар нуух, дууны үгний оронд тестийн хариуг бичих, зэрэг аргууд байдаг гэж зарим хүүхэд хэлж байна.

Хүүхдүүд iPod ыг хориглосон хориглоогүй өөр ямар нэгэн технологи хэрэглэн хуурахыг хүссэн хүүхдүүд тэртэй тэргүй хуурна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ л үүнийг хорисноор бага ч атугай хуурах үзэгдлийг багасгана хэмээн багш нар найдаж байгаа аж.

Одоогоор Вашингтон, Калифорния, Сиатл зэрэг АНУ –ын мужуудад, St. Mary's College, Sault Ste. Marie-н high school, Канадын Ontario-д гар утас дуу тоглуулагч, Australia –ын Tasmania -д бол бүр iPod, электрон толь бичиг, СД тоглуулагч, алдаа шалгадаг багаж зэргийг хориглосон байна.

Харин зарим газар бүр эсрэгээр жишээ нь Duke University in North Carolina iPod ыг бүр 3 жилийн өмнөөс сурагчиддаа олгон сургалтын чанарыг дээшлүүлэх эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.