04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Боловсрол-Шинэчлэл

Бид бүгдээрээ дунд сургууль төгссөн. Дунд сургуульд их л олон хичээл олон цагаар үзэж судалж байсан хирнээ өнөөдөр миний амьдралд эдгээрээс хэд нь хэрэг болж байна вэ гэж би бодож сууна.
10 жил Монгол хэлний хичээл үзсэн мөртлөө аятайхан найруулаад бичиж, бодол санаагаа бусдад зөв боловсон ойлгуулж чадахгүй, толгойгоо гашилтал цээжилж байсан синус, косинус болон бусад теоромууд, төрсөн нутгийнхаа уул ус, ургамал амьтдыг нэрлэж чадахгүй мөртлөө хаа байсан Австрали, Африкийн амьтан ургамлыг судалж байсан нь, Физикийн хичээлд ''онц'' дүн авч байсан атлаа, унтраалгаа дарчихаад патрондоо чийдэн хийхдээ тогонд цохиулчих вий гэж айдаг, за тэгээд л зургийн хичээлд авьяасгүй мөртлөө заавал натюрморт зурах шаардлага, солгой хоолойтой хирнээ дууны хичээлд ангийнхныхаа өмнө шинэ дууг дуулах, биейин тамирын хичээл дээр бишгүй л үсэрч харайсан мөртлөө цэх ч алхаж сураагүй, ямар дасгал нь аль булчинг хөгжүүлдэг талаар ойлголт байхгүй гээд л зөндөө л олон юм бодогдоно.


Тиймээ! Бид зөндөө л олон юм мэддэг юм шиг хирнээ, мэдлэгэээ хэрэглэж сурсангүй. Миний үзэж судалсан зүйл маань амьдралд минь үргэлж хэрэг болж, хэрэглэж сурсанаараа л би боловсролтой бие хүн болж, хөгжих юм.

80 гаран жил хөгжсөн Монголын боловсролд авах юм зөндөө их бий, өөрчлөх ч юм их бий. Яаран бусдыг дуурайхын оронд, Монголын боловсролын ололттой сайн зиүлээ авч үлдээд, өөрчлөх зүйлээ өндөр хөгжилтэй орнуудын жишгээс авч арай л өвөрмөгц тогтолцоо бий болгох цаг болжээ. Та бид энэ цаг үейин золиос болж яваа нь үнэн. Харин та бидний үр хүүхэд өндөр боловсролтой бие хүн болж, хүссэнээрээ хүгжиж, эрүүл саруул хууль дүрэмтэй орчинд тайван амгалан амьдраасай гэж хүсэхгүй байна уу?

Та шүүмжлэхээ, дооглон дормжлохоо, харааж зүхэхээ түр азна! Тайван эргэцүүлж бод!
Орлоо.ком ''Шинэчлүүштэй'' булангаараа энэ сэдвээр цуврал нийтлэлийг боловсролын салбарт 20 гаран жил багш, сургуулын захиралын ажлыг хийсэн Г.Галбадрахтай хамтран бичиж байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг билээ. Уншигч та бүхнийг ч энэ цувралд бодол санаагаа service@orloo.com гэсэн хаягаар ирүүлж эсвэл ''Харилцах'' гэсэн булангаар бидэнтэй холбоо тогтоовол тун их баярлах болно. Цаг хугацаа биднийг хүлээхгүйн адил ирээдүй үе маань биднийг уучлахгүй. Эрдэм ухаан дэлгэрэг.

Орлоо Баг болон Галаа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.