04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

КАБЕЛИЙН ТЕЛЕВИЗҮҮДЭД ХУГАЦААТАЙ САНУУЛГА ӨГӨВ

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газар(МТШХХГ), Харилцаа холбооны зохицуулах хороо(ХХЗХ), Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагууд хамтран энэ сарын 11-ний өдөр 42 кабелийн телевизийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтынхаа дүнг үндэслэн 21 кабелийн телевизийг хаах шийдвэр гаргасан ч ирэх 3 дугаар сарын 1 хүртэл харгалзахаар боллов.
Харин энэ хугацаанд өөрсдийн гаргасан алдаа дутагдлаа засч, зөрчлөө арилгахгүй бол дараагийн арга хэмжээг авах болно хэмээн МТШХХГ болон ХХЗХ-оос өнөөдөр мэдээллээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооны зохицуулалтын албаны дарга У.Тамир “2011 онд Зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага гэсэн баримт бичиг гарсан. Энэ баримт бичиг, олон улсын болон Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль журмыг үндэслэн шалгалт хийсэн.

Энэ шалгалтаар хууль тогтоомжийн хэрэгжилт, зохиогчийн эрх, зар сурталчилгаа, оюуны өмчийн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, садар самуун сурталчлах зэрэг хууль тогтоомжийг зөрчсөн байв. Мөн кабелийн телевизүүдэд тавьдаг ерөнхий шаардлаг байдаг. Тухайлбал: кабелийн телевизийн долоо хоног тутмын нэвтрүүлгийн 80 хувийг төрөлжсөн нэвтрүүлэг эзлэх ёстой. Энэ шаардлагыг хангасан телевиз хуруу дарам цөөн байна. Мөн техникийн шаардлага, технологийн нөхцлийн хувьд стандартын, студийн, дуу дүрсний чанарын шаардлага хангасан нь ч ховор зэрэг олон зөрчлийг харгалзан үзэж сануулга өгөх шийдвэр гаргасан” гэлээ. Түүнчлэн ирэх 3 дугаар сарын 1 хүртэл зөрчлөө арилгах бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм.
Одоогоор тогтмол үйл ажиллагаа явуулж буй 44 кабелийн телевиз байгаа бол дахин зөвшөөрөл авсан, авахыг хүссэн 40 гаруй телевиз байгаа аж. Тиймээс эдгээр 40 гаруй телевизийг үйл ажиллагаа эхлэхээс нь өмнө шаардлага хангасан эсэхэд нь сайтар шалгалт хийхийг Харилцаа холбооны зохицуулах газрын дарга Б.Балгансүрэн онцоллоо.
Ийм шалгалтыг зөвхөн сая хийсэн биш. 2011 оноос хойш төлөвлөгөөний дагуу хийж байсан ч тухай бүрт нь хариуцлага тооцон сануулга өгч иржээ. Өнгөрсөн тавдугаар сард гэхэд орон нутгийн 40 гаруй телевизийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд хоёр нь алдаагаа засч, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа юм. Шалгалтын дүнг үндэслэн бүх телевизийнхэнд албан тоот, шаардлагыг тухай бүрт нь хүргүүлж байсан аж.
Мөн одоогоор кабелийн телевизийн зөвшөөрөл олгохыг түр хугацаагаар зогсоогоод байгаагийн дээр Кабелийн телевизийн хуулийг шинээр боловсруулахаар ажиллаж байгаа юм.
Ш.Эрдэнэ


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.