05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

''Иргэн хүн''-ийг хэрхэн бэлдэх вэ? Цуврал 1

Энэхүү сэдвийн эхлэлийг та хараахан уншиж амжаагүй байгаа бол энд дарж 1990 оны ''Ардчилсан хувьсгал'' буюу хүсэн хүлээсэн ''нуган үр'' Оршил хэсгийг уншина уу.

Нэг: Бие хүн-Бoлoвсрoл-Төр


Сургуулиуд хүүхдүүдийг эрдэмд сургадаг газар уу? Тиймээ!!! Эрдэмд сургадаг газар.

Өнөөдөр ажиглаж байхад Монголын ЕБС-г төгссөн хүүхдүүдэд нэг онцлог байна. Тэдэнд үзэж байгаа хичээлүүдээсээ хамаарч, шинжлэх ухааны ерөнхий мэдлэгийн түвшин харьцангуй өндөр. Ялангуяа математик болон байгалын ухааны хичээлүүдээр өгч байгаа онолын, шинжлэх ухаанжсан мэдлэг нилээд өндөр. Америкт, Германд дунд сургуульд шилжиж ирээд суралцаж байгаа Монгол хүүхдүүд энэ төрлийн хичээлд огт түүртдэггүй нь үүний нотолгоо.

Харин тэд онолоо сайн мэддэг хирнээ мэдлэгээ хэрхэн хэрэглэх, хэрэгцээ болгох тал дээрээ учир дутагдалтай А ч байхгүй гэж хэлж болно. Тэгэхээр бидний анхны алдаа болон ололт энд байна. Нөгөө талаар бид 1-11-р анги төгсөтлөө хэдэн төрлийн хичээлүүдийг хэдэн цагаар үздэг вэ? Түүнээс өнөөдөр танд яг хэрэг болж буй мэдлэгүүд чинь юу вэ?

Боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, төслийн анхны үр дүн наад зах нь 12 жилийн дараа л харагдаж эхэлдэг. Бид боловсролын салбарыг арын эгнээнд умартаж, орхиод мөнгө хөөцөлдөж гүйсээр л энэ салбарыг элгээр нь мөлхүүлж орхилоо. Үүний үр дүнд, бид өнөөдөр хууль дүрэм сахиж мэддэггүй, ойлгодоггүй ч үгүй, хэнэггүй, гудамжинд шүлс цэрээ , хараалын үгтэйгээ хамт хаясан, бусад хүмүүсийг хүндэлдэггүй, тэнэг бүдүүлэг байдлаараа нийт хүмүүсийг дарамталдаг, алив үйлдлийн утга учрыг ойлгохгүй мөртлөө хий хөөрцөглөн хийрхэж давхицгаасан, мэдээллийн үнэн байдлын оронд цуу яриаг иш үндэс болгосон хүмүүсийн дунд ''зовлон шаналгаатай'' амьдарч байна шүү дээ . Мөнгөөр бүх зүйлийг шийдчихгүй ээ. Мөнгөөр хүнд бэлэн талх авч өгсөнөөс талх барих аргыг нь зааж сургачих гэж мэргэдүүд сургадаг.
Хуулиа сахисангүй гэж хүн алсан хэн нэгнийг, хулгай хийсэн хэн нэгнийг, авилга авсан хэн нэгнийг, биеэ үнэлсэн хэн нэгнийг шоронд хорьж өнгөрсөн хойно нь залхааж байснаас хуулиа мөрдөж амьдардаг бие хүн болгож сургая л даа.

Үүний тулд боловсролын салбарын шинэчлэлийг яаралтай эхлүүлж, үүнд мөнгө төгрөгөө үр ашигтай, бодлоготой зарцуулж, улс төржилгүйгээр асуудлыг шийдвэрлэх нь улс орны өмнөх тулгамдсан асуудал болж байна. 10-12 жилийн дараах үе маань хууль журмаа дээдлэн сахидаг, эцэг эх, төр засгаа хүндэлдэг, өндөр боловсролтой, харьцааны өндөр соёлтой бие хүн болж хөгжихийн төлөө өнөөдөр боловсролын салбарын шинэчлэл, өөрчлөлтийг яаралтай, зоригтой хийх хэрэгтэй байна.

Улс орны эдийн засгийн чухал асуудлууд, дэд бүтэц, нийгмийн хамгаалал, халамжийн асуудлууд тэртэй тэргүй шийдэгддэгээрээ шийдэгдээд л явна шүү дээ. Харин бид боловсролын салбарын, өөрийн орны нөчөлд тохирсон өвөрмөгц онцлогтой өндөр хөгжилтэй орнуудын үр дүнтэй туршлагуудтай хослуулсан өөрчлөлтийг системтэй, ухаалаг хийснээрээ 20 жилийн дараа ирээдүй үейинхнийгээ сэтгэл хангалуун инээмсэглэн харна. Та бидний үр хүүхдүүд сэтгэл санааны дарамтгүй, сайхан инээмсэглэсэн эелдэг харьцаануудын дор, эрүүл саруул, айж эмээхийн зовлонгүй өөрийнхөө хүссэнээр амьдраасай гэж бид хүсэхгүй гэж үү. Үүнийг гагцхүү боловсролын салбарын шинэчлэл авч ирнэ.
Харин яaж өөрчлөх вэ гэдэгт хүн бүр бодол санаагаа чилээж, оюyн саналаа нэмэрлэн, ард түмний хүсэл сонирхолыг нэгтгэн төр засгийн өмнө тавих хэрэгтэй боллоо.


Аль 1990 онд Завхан аймагт багшаар ажиллаж байхдаа боловсролын салбарын шинэчлэлийн талаар ''Тэглэх хувилбар'' гэсэн санал дэвшүүлж шуугиан дэгдээж байсан одоогийн ИЗН-ын дэд дарга, УЙХ-ын гишүүн ацан Ц. Ганхуяг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ''Ирээдүй'' цогцолборын захирлаар ажиллаж байсан Д. Гомбодорж нар одоо ч бодол санаанаасаа ухраагүй байх. Энэ санаа нь тухайн үедээ шуугиан дэгдээж байсан хэдий ч олны доог тохуу төдий болоод л өнгөрсөн. Боловсролын тогтолцоо нь хэт хэлбэрдлэгийн шинжтэй, сургалт нь хэт албадлагын хэлбэртэй байгаад шүүмжлэлтэй хандаж, олон шинэ санаа гаргаж, бас олон сайхан төслүүдийг дэмжиж хэрэгжүүлж байсан ШУ-ын доктор Бэгз, Ванчигсүрэн, Р. Бандий, ШУБЯ-ны газрын дарга байсан Д. Мөнхжаргал нар өнөө ч энэ талаар санаа нь зовж яваа байх.

Монголын дунд сургуулиудын сургалтанд ''Хичээл бол дарамт бус хүүхдийн дуртай зүйл байх ёстой '' гэдэг үзэл санааг заах аргаараа харуулан амьдралд нотолж байсан МУ-ын гавьяат багш Увсын Гомбожав, Хөвсгөлийн Нямжав нарын зүрх сэтгэлд өнөөдөр ч гэсэн бячан шаналгаа зовиур байгаа гэдэгт би итгэж байна. Түүнчлэн миний мэдэхгүй байгаа олон олон хүн өнөөдөр сэтгэл зүрхэндээ харамсан шаналж байгаа. Яагаад гээвл тэд үргэлж, мөнгөний төлөө биш, улс орны маань ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөж явсан ''улаан гэр''-ийн ухуулагчид. Тэдний зүрх сэтгэлд л энэ орны ирээдүй багтаж байдаг юм. Өдрөөс өдөрт бидний өмнө улам л арчаагүйдэн унаж байгаа боловсролын салбарыг шинэчлэхийн төлөө үг хэлээрээ биш үйл ажиллагаагаараа нэгдэх цаг болжээ.

Нэг: Бие хүн-Бoлoвсрoл-Төр


Сургуулиуд хүүхдүүдийг эрдэмд сургадаг газар уу? Тиймээ!!! Эрдэмд сургадаг газар.

Өнөөдөр ажиглаж байхад Монголын ЕБС-г төгссөн хүүхдүүдэд нэг онцлог харагддаг. Тэдэнд үзэж байгаа хичээлүүдээсээ хамаарч, шинжлэх ухааны ерөнхий мэдлэгийн түвшин харьцангуй өндөр байдаг. Ялангуяа математик болон байгалын ухааны хичээлүүдээр өгч байгаа онолын, шинжлэх ухаанжсан мэдлэг нилээд өндөр. Америкт, Германд дунд сургуульд шилжиж ирээд суралцаж байгаа Монгол хүүхдүүд энэ төрлийн хичээлд огт түүртдэггүй нь үүний нотолгоо. Харин тэд онолоо сайн мэддэг хирнээ мэдлэгээ хэрхэн хэрэглэх, хэрэгцээ болгох тал дээрээ учир дутагдалтай А ч байхгүй гэж хэлж болно. Тэгэхээр бидний анхны алдаа болон ололт энд байна. Нөгөө талаар бид 1-11-р анги төгсөтлөө хэдэн төрлийн хичээлүүдийг хэдэн цагаар үздэг вэ? Түүнээс өнөөдөр танд яг хэрэг болж буй мэдлэгүүд чинь юу вэ? Үүнийг та эргэцүүлэн бодоод бидэнтэй саналаа хуваалцаарай.

Үргэлжлэл бий.
Нийтлэлийг бичсэн Гомбосүрэнгийн Галбадрах (энэхүү нийтлэлийн эх сурвалж зөвхөн orloo.com -д харьяалагдана)

Энэ сэдэв нь цаашид улам өргөжин тэлж гүнзгийрэн бичигдэх юм. Шинэчилж өөрчлөх олон асуудлууд байгаа тул эдгээр сэдвүүдэд зориулан Шинэчлүүштэй гэсэн булан нээж байгаа болно.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.