05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

''Иргэн хүн''-ийг хэрхэн бэлдэх вэ? Цуврал 2

Одоо бол чи согтуугаар машин барьж яваад журамлагдвал хуульд зааснаар хариуцлага хүлээх шаардлагагүй. Замын цагдаад бэлнээр өгчих 40,000 төгрөг байхгүй бол таньдаг хүн рүүгээ яриад, замын цагдаагийн газраас хэн нэг нь чиний асуудлыг хуульд зааснаар бус ''шийдээд'' үнэмлэхийг чинь буцаагаад өгчихнө. Харин асуудлыг шийдсэн хүндээ чи арай ахиухан мөнгө зарцуулна. Үүний үр дүнд чи дахиад согтуугаар машин барих ''эрхтэй'' болно. Маргааш нь чи юу ч болоогүй юм шиг л машинаа барьчихсан, өчигдөр чиний зөрчлийг илрүүлсэн цагдаагийнхаа хажуугаар доогтойхон жуумалзаад л дуу аяланхан давхин одно доо.

1. Хууль эрх зүй, түүхийн боловсрол
Хүн тэнгэрийн дор төрж,
Хуулийн дор амьдардаг.

Одоо манай ЕБС-ийн 10 жилд үзэж буй хичээлүүд:
Түүх, Эрх зүй, Нийгмийн тухай мэдлэг
-Эх орныхоо болон дэлхий даяарх хөгжлийн түүхийг судалж, мэдэх, эх орон, улс үндэстэн, өвөг дээдсийнхээ түүх, гавьяагаар бахархдаг, хүндэлдэг байх
-Үндсэн хууль болон түүний салбар хуулиудыг судалж, мэдсэн, тэдгээрийг дагаж мөрдөн хэрэгжүүлэх чадвартай байх

Шигтгээ:
Бат эх орондоо хайртай. Монгол хүн болж төрсөнөөрөө тун ч их бахархана. ''Монголын нууц товчоо'', С.Жаргалсайханы ''Чингис хааны нууц түүх'' номыг бараг л цээжээр ярина даа. ''Бид агуу их өвөг дээдсийнхээ сүнсийг гомдоож муу явах ёсгүй'' гэж хэлнэ. Манай Монголчууд аль 12-р зуунд л дэлхийн улс орнуудын хөгжлийн баримжааг тогтоож, ''Их засаг'' цаазын дор нэгтгэж байсныг бахархан ярина. Харин бидний үед амьдралын, албаны гол түлхүүр болж байсан ''арын хаалга''-ны тухай Бат даанч төсөөлөлгүй нэгэн.

(Тайлбар: Шигтгээнд авч буй жишээнд Батын дүрээр боловсролын шинэчлэлийн бодит үр дүн болох иргэн (магадгүй 12 жилийн дараах), бусад дүрээр өнөөгийн бидний амьдралд байгаа хүмүүсийг төлөөлүүллээ.)

Манай оронд хууль журам нь хангалттай байсан хэрнээ., бидэнд тохиолдсон алба, амины ямар ч асуудлыг шийдэхэд таньдаг хүнээ олж арын хаалгадахгүй л бол чи, хуурай хуулийн дор тун ч бүдүүлгээр дарамтлуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл чи хууль сахиж бус, аль ч салбарт таньдаг хүн, эсвэл чиний найз юмуу хамаатан садны таньдаг хүн байж, чиний хүсэлтийг сонсоод чамаас ''гар хүндрүүлэх зүйл'' буюу авилга аваад асуудлыг чинь ''хууль зөрчөөд'' шийдвэрлэдэг аваас чи тайван амьдрах боломжтойгоор барахгүй ''гайгүй гар'' эсвэл ''том гар''-ын аль нэгэн ангилалд багтана. Ингэснээр чи найзуудынхаа дунд нэр хүндтэй болж ''авилгалд'' зуучлагч, ''найдвартай этгээд''-ийн тоонд орно доо.
Одоо бол чи согтуугаар машин барьж яваад журамлагдвал хуульд зааснаар хариуцлага хүлээх шаардлагагүй. Замын цагдаад бэлнээр өгчих 40,000 төгрөг байхгүй бол таньдаг хүн рүүгээ яриад, замын цагдаагийн газраас хэн нэг нь чиний асуудлыг хуульд зааснаар бус ''шийдээд'' үнэмлэхийг чинь буцаагаад өгчихнө. Харин асуудлыг шийдсэн хүндээ чи арай ахиухан мөнгө зарцуулна. Үүний үр дүнд чи дахиад согтуугаар машин барих ''эрхтэй'' болно. Маргааш нь чи юу ч болоогүй юм шиг л машинаа барьчихсан, өчигдөр чиний зөрчлийг илрүүлсэн цагдаагийнхаа хажуугаар доогтойхон жуумалзаад л дуу аяланхан давхин одно доо.

Доржийн хүү нь хичээлдээ гавихгүй. Сайхан, гоё чамин хувцас өмсөөд , үргэлж л цэнгээний газруудаар дуулж бүжиглэж явах. Ангид нь 28 хүүхэд сурдаг гэхэд, энэ 28 дээр нь орцны, болон бусад найз нийлээд 40 орчим найзын төрсөн өдрийг тэмдэглэхэд жилийн 360 хоногийн 40 өдрийг зарцуулна. Бусад олон баярыг оролцуулахгүйгээр шүү дээ. Энэ болгонд л нэг газар цуглаж ууж, иднэ. Найзыгаа хүндэтгэх хүндэтгэлээ илэрхийлж, хатуухан ундааг хирдээ хүртэнэ. Даруухнаар нэг удаа удаад 300гр ууснаар тооцоход, 40х300гр=12,000гр буюу 500гр-ын 24 шил архи уучихна. Одоо бол дажгүй шүү. Уух бол ''проблем'' биш, хичээл бол бүр ''проблем'' биш. 10-р анги төгсөх үед аав нь, багшийн таньдаг хүнээр дамжуулаад, багшийн гарыг зохих зүйлээр ''хүндрүүлээд'' дүнг ''янзалчихна.

Дээд сургуулийн хувьд бүр ч ''проблем'' биш. Монголд борооны дараах мөөг шиг л олон их дээд сургууль байна. Хувийн сургуулиудад бол зовлон үгүй. Төлбөрийг нь төлчихвөл л тэдэнд суурь боловсролын түвшин нь ч хамаагүй ''алгаа ташаад'' л элсүүлж орхино. Харин улсын мэдлийн их дээд сургууль л ярвигтай даа. Гэвч арга бий, таньдаг хүний ''сүлжээн''-дээ хандаад асуудлаа шийдчихнэ. Харин мөнгө л ахиухан зарцуулна.
Одоо Доржийн хүү бүр ч цоглог болжээ. Тэрээр дээд сургуулийн оюутан, ангид нь 30 оюутан, дээр нь арван жилийн 28, бусад найз 12 нийлээд 70 төрсөн өдөр тэмдэглэнэ. 70х300=21,000 буюу 42 шил архи. Бусад олон баярыг оролцуулахгүйгээр шүү. Хичээл бол ''проблем'' биш. Төгсөж л таараа. Аав төлбөрийг нь төлж байгаа болохоор хүүд зовлон, хариуцлага алга. Эцэст нь суурь боловсрол муутай хүүд, мэргэжил эзэмших нь чухал бус, ''диплом''-той болох нь чухал. Дүнг бол аавын оролцоотой, өөрийн ''оролдлогоор'' багш нартайгаа тулж ажиллаад ''янзалчихна''. Төгсөөд ях вэ? Аав нь ''диплом''-ыг нь бариад, таньдаг хүний ''сүлжээн''дээ хандана. Хувийн хэвшил бол ''проблем'' биш, харин төрийн байгууллага ярвигтай. Мөнгө л ахиухан зарцуулна даа.

Одоо Доржийн хүү ''лухгар'' болжээ. Цагаан цамц, костюм зангиатай гоёмсог ширэн цүнх барьсан төрийн албан хаагч. Ажлын газар нь 20-оод ажилтантай, эдэн дээр ихсургуулийн 30, 10 жилийн 28, бусад 12 найз нийлээд 90 төрсөн өдөр тэмдэглэнэ. Одоо бол жижиг гар биш болохоор 400гр ууна. 90х400гр=36,000гр буюу 72 шил архи ууна. Бусад олон баярыг оролцуулахгүйгээр шуу дээ.
Ажил бол проблем бус. Цалин тогтмол, дамжлага олонтой болохоор хариуцлага хүлээх магадлал бага. Аав нас өндөр болж, тэтгэвэртээ гарах болжээ. Доржийн хүү гэрлэж хүүтэй боллоо. Тэр төрийн албан хаагч, тэгэд ч танил тал ихтэй. Хуулиа мэдэхгүй хирнээ сайхан амьдарч болоод л байна. Харин нилээд уудаг, уухдаа нилээд баярхуу, онгироо болжээ. Хаая согтуугаар машин барьж яваад журамлуулах авч аргалж л орхино. Хууль журмыг нь мэдэх ч үгүй, уншаад ч ойлгохыг хүсэхгүй юм чинь. Аргагүй шүү дээ. Сургуульд юу ч сарсангүй. Одоо л цаг хэцүү болох нь дээ. Хууль чангарч, таньдаг хүмүүсийн ''сүлжээ'' багасч бас ''элэг'' жаахан хөндүүрлээд байдаг болж. Бас хүү сургуульд орох болж байна. энэ түүхийг Батад ярьж өгсөн чинь нүд нь орой дээрээ гарч, ''Ах хүү жаахан давслаад байнаа даа. Арай ч ийм юм гэж хаа байх вэ? Та зүгээр л зохиож ярьсан байлгүй, хуулиас гадуур юм гэж яж байж болох вэ? Хууль зөрчинө гэдэг чинь хамгийн аймшигтай үзэгдэл биш үү?'' гэж дуу алдав. 

Үргэлжлэл бий.

Нийтлэлийг бичсэн Гомбосүрэнгийн Галбадрах (энэхүү нийтлэлийн эх сурвалж зөвхөн orloo.com -д харьяалагдана)


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.