03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

''Иргэн хүн''-ийг хэрхэн бэлдэх вэ? Цуврал 5

4. Эдийн засаг-Мэдээлэл
* Амьдрал бол олон хариутай хэцүү бодлого. Зөв хариуг олох гэдэгт л хүний ухааныг  шаарддаг.
Одоо ЕБС-д судалж буй хичээлүүд: Математик, геометр, мэдээлэл зүй

Эзэмшвэл зохих мэдлэг:
-Алив зүйлд логик дарааллаар ханддаг, асуудлыг шийдвэрлэх чадвар эзэмших
-Эдийн засгийн анхан шатны  мэдлэг болох орлого, зарлага, ашиг, өртөг, төсөв, төслийн тухай ойлголт
-Компьютерийн программууд интернет ашиглах чадвар
-Алив мэдээллийг хүлээж авах, боловсруулах, ашиглах, задлан шинжлэх чадвар

Шигтгээ:
Биднийг дунд сургуульд сурч байхад багш нар болон хүүхдүүд математикийн хичээлийг л хамгийн хэцүү хичээл гэж нэрлэдэг. Яагаад ч юм бэ, хүүхдүүд уг хичээлээс жаахан эмээдэг, мөн өөртөө итгэлгүйгээс ч болдог юмуу хичээлийг ойлгохгүй, сайн сурахгүй байх нь олонтаа. Синус, косинус, тангес гэх мэт нэрлээд , олон теоромын баталгаа, олон бодлогын хариуг олох төвөгтэй.
Ихэнх хүүхдүүд математикийн хичээлд үүртэж, амжилтгүй суралцдаг. Бараг 10 жил янз бүрийн амьдралд хэрэг болох эсэх нь мэдэгдэхгүй томьёо гаргалгаа, баталгааг гаргаж, бодлого бодох гэж зүдэрч, синус, косинусынхаа ч учрыг төдийлэн ойлгохгүй 10-р анги төгссөн хирнээ өнөөдөр амьдралд үүнийгээ нэг их үгүйлдэггүй.  Одоо бодоход хэт шинжлэх ухаанжсан мэдлэг олгох гэж хөөцөлдөөд яг логик сэтгэлгээнд сургах хэрэгцээгээ орхичихсон мэт. Үнэнийг хэлэхэд дунд сургуулийн математикийн хичээл бодлого бодох аргачлал голлосоноос л хүүхдүүдийн оюун ухаанд дарамт болон хувирсан.
Харин ажиглаад байхад, математикийн хичээлдээ сайн хүүхдүүд ер нь бусад хичээлүүддээ нэг их үүртдэггүй. Эдгээр хүүхдүүд ямар ч гэсэн үйлдлийн системийг сайн эзэмшсэн, томьёог нь гаргалгүйгээр авсан цалингаа зарцуулах, орлого зарлагаа тооцоолоод байх чадвартай болсон байдагсан.

Хүний амьдрал яг л олон хариутай бодлого мэт. Хүн амьдралынхаа явцад үргэлж л ямар нэгэн бодлоготой тулгарч, зөв хариуг нь эрж хайдаг. Бодлого бодох арга нь ч  гаргах хариу нь ч олон янз. Бодлогыг нэг л аргаар бодоод хариуг нь гаргах, олон аргаар бодоод гарцаагүй зөв хариуг нь гаргах хоёрын хооронд хүний ухаан, тэвчээр, уйгагүй оролдлогын ялгаа нь харагддаг юм.
Математикийн шинжлэх ухаанаар их хичээллэсэн хүүхдүүдэд  л юмыг олон талаас нь задлан шинжлэх, уйгагүй, тэвчээртэйгээр гарцаагүй зөв шийдвэр (хариу) гаргах чадвар илүүтэй төлөвшсөн байдаг. Тэгэхээр энэхүү математикийн төрлийн  хичээлүүд нь логик сэтгэлгээ, аналитик сэтгэлгээ, аналитик чадвар, бас тэсвэр тэвчээр, алив зүйлийг олон талаас нь харж байж шийдвэр гаргах чадварт сургадагаараа онцлогтой.

Бат бид 2 олон янзын сэдвээр маргалдаж үзсэн. Би болохоор бодлогоо нэг л аргаар бодчихоод гарсан хариундаа итгэчихээд л муйхар зүтгээд байдаг. Бат миний зүтгэхийг сонсчихоод бяцхан инээмсэглээд ''Үгүй ээ, ахаа! Энэ чинь бас ийм байж болно шүү дээ. Та бодоод үз л дээ'' гэнэ. Огт санаанд оромгүй хувилбар гаргаад ирэхээр нь  би анхандаа гайхан, бас эргэлзэж, бас сүүлд нь бодохнээ ''нээрээ ч бас байж болох юм байна'' гэж итгэх.

...Монголд элсэн чихэр ховордож үнэ нь ''тэнгэрт хадлаа''. Хүмүүс одоо л урдаас (Хятадаас) элсэн чихэр оруулж ирвэл ашиг олно гэж ярилцахыг сонсоод өөрт хадгалсан хэдэн төгрөгөө эргэлдүүлж бас хирдээ ''ашиг'' олчих санаатай, Батаас зөвөлгөө авахаар гэрт нь очлоо. Бат миний яриаг анхааралтай сонссоноо, компьютерынхоо ард суун интернетээс элсэн чихрийн  талаарх мэдээллүүдийг хайлаа. Тэгээд Хятад, Орос, Бельги улсуудын элсэн чихрийн борлуулалт хийдэг компаниудын хаяг, үнийн санал, тээврийн зардал бусад нөхцлүүдийн талаарх мэдээллүүдийг принтерлэн гаргаад миний өмнө тавьж, ''За хоёулаа одоо тооцож үзье'' гэлээ. Бид 2 уг мэдээллүүдийг зэрэгцүүлээд, худалдаж авах үнэ, тээвэр, гааль, (элсэн чихрийн чанарын үзүүлэлтүүд бас байв) борлуулалт, гарах ашгаа тооцож гарлаа. Би болохоор ашгаа гаргах гээд л үнийг нь өсгөж хэлэх, Бат болохоор ''Үгүй дээ. Та эрсдэлээ бодох хэрэгтэй, элсэн чихэр ачуулаад оруулж ирэх энэ хугацаанд элсэн чихрийн бөөний үнэ уначихвал ях вэ? Та хамгийн багаар бодоод үзсэн нь дээр байх гэнэ''.

Цаг гаран дахин  тооцоолсоны эцэст, миний ашиг гаргах тооцоо ч ''будаа болж' баланс барьж чадахтай үгүйтэй болох нээ. Бат надаас ''Элсэн чихэр оруулж худалдаалж байсан компаниуд одоо яагаад ихээр оруулж ирж ашиг ольё гэж бодохгүй байгааг судалж үзсэн үү'' гэж надаас асуув. Би хий дэмий л ''Үгүй ээ. Ховордчихоор нь хүмүүсийн яриагаар л туршаад үздэг юмуу '' гэж бодсон юм гэж үнэнээ л хэлэв. Бат намайг өрөвдөнгүй харсанаа элсэн чихэр ховордоно гэдэг чинь гадаад зах зээлийн үнэ өссөн ч юмуу, эсвэл тээвэр, гаалийн тариф үнэлгээ өссөн ч байж болох олон хүчин зүйл нөлөөлсөнөөс л болсон хэрэг. Ийм үед л хүмүүс аз туршаад л ихэнх нь ''шатаж' алдагдалд орчихдог  байх. Би бол таныг энэ бизнесийг хийгээд дэмий гэж зөвлөмөөр байна. Тэгээд ч та өмнө нь элсэн чихэр оруулж ирж борлуулж байсан туршлагагүй шүү дээ'' гэж тайлбарлалаа.

Нийтлэлийг бичсэн Гaлaa (энэхүү нийтлэлийн эх сурвалж зөвхөн orloo.com -д харьяалагдана)


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.