04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

СЭТГҮҮЛЧ нараас хүсэх хүсэлт

"Сэтгүүл зүй" гэж... Энэ яг юу гэсэн үг юм бол? ЗҮЙ гэж... Сэтгүүл, сэтгүүлч... Сэтгэх...
лав л зүгээр нэг юмнуудыг зүй наа гээгүй л бололтой... Сэтгэ сэтгэ сэтгэ...

Зүй, зүйтэй, ёс зүй, хууль зүй, эрх зүй, зүй ёс, зүй зүй зүй...

Маш олон хүнд хүрэх зүйлийг сайн бодож сэтгэж байж, ёс зүйтэй хүмүүст хүргэх гэсэн үг байх. Миний хувьд энэ үгийг нэг иймэрхүү утгатай ойлгодог. Миний үзэж харж байгаа гадаад дотоодын зурагт, интернет хуудаснууд ч гэсэн үүнийг баримталж бичиж нийтэлж, гаргаж байх шиг? Япон, Америк аль аль нь маш өндөр шалгуур, цензуртэй гаргадаг гэсэн...

...Цагаан халаадтай алуурчид., Тэр эмнэлгийн тийм эмч хүний амь нас хохироожээ, ар гэр нь гомдолтой байна., Эмч нар хүний алтан аминд хүрчээ., Хүний амийг цалингийн 20%-aaр үнэлж болох уу... гэх зэрэг гарчигтай нийтлэл, нэвтрүүлгүүд, мэдээ хаа сайгүй цацагдана...


Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-т “…Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно… ” гэж заасан байдаг. Тэгвэл гэм буруутай нь нотлогдоогүй хэн 1 хүн, байгууллагын нэр хүндийг нь унаган Зурагт, мэдээллийн хэрэгслээр ямар нэгэн шүүлтүүргүйгээр яллах, үндсэн хууль зөрчих эрх СЭТГҮҮЛЧ та бүхэнд байдаг гэж үү?

Бид бодит баримтанд тулгуурлаж бодит мэдээллийг түргэн шуурхай хүргэж байгаа гэж хэлэх байх л даа. Хэн нэгэн эмч эсвэл эмнэлгийн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад та бүхний цацсан тэр "шуурхай мэдээлэл"-ээс үүдэн тухайн субектэд учирсан нэр хүнд, сэтгэл зүйн хохиролд та бүхэн буруугүй, бид ажлаа л хийж байна гэж хэлэх нь бас л яг тэр алдаа гаргасан эмчээс ч дор хүнийг, нийгмийн сэтгэл зүйг алж байгаа хэрэг биш гэж үү? ямар ч тохиолдолд цацаж буй мэдээлэлдээ хариуцлага хүлээх сэтгүүлчийн ёс зүй ямар нэгэн хэмжээгээр байх ёстой баймаар.

Тэгвэл яагаад бодитоор өдөртөө 20-30 хүнд үйлчилж, 2-3 хүнд хагалгаа хийж, хүүхэд төрүүлж байгаа эмч нарын бодит байдлыг гаргаж болдоггүй хэрэг вэ? Зөвхөн муу муухайг нь гаргасаар л байх уу? Эмчийн алдаатай холбоотой, гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол харин тэрийг нь зурагтаар гаргаж, сониндоо бичдэг байвал болох байх. Тэрнээс юу болсныг нь ч мэдээгүй, нөхцөл байдал ямар байсныг мэдээгүй байж шууд л эмч, эмнэлгийн ажилчид ярилцлага өгсөнгүй, ар гэр ингэж ярьж байна гэх мэтээр манайд нэлээд нэр хүндтэй гээд л шагнал цол аваад байгаа Зурагтаар нь гарч байх жишээтэй.
Цацаж байгаа мэдээлэл тань эргээд нийгэмд ямар сөрөг үр дагавар тарьж болохыг бодож үзсэнийхээ дараа иймэрхүү мэдээлэл цацмаар, нэмэр болдоггүй юм гэхэд нэрмээс болохгүй баймаар санагддаг...

Өнөөдөр Монголын нийгэм, эрүүл мэндийн салбарын байдал, ачаалал гээд олон зүйлийг үнэлж дүгнээд үзвэл уг нь арай өөр байдалтай хандаж үнэхээр ядуу буурай бага хэмжээний төсвөө хүргэж ядан, багахан цалингаараа болгоод явж байгаа улсын эмнэлэгүүдийнхээ нэр хүндийг шавартай хутгах нь хэнд ашигтай вэ? гадаад руу хэдэн зуун саяар нь эмчилгээнд явж зарцуулахад реклам сурталчилгааны том хувь нэмэр оруулж байгаа сэтгүүлчид та бүхэн 1 жилд Монголчууд дотооддоо эмчлэх боломжтой өвчнийг эмчлүүлэхээр гадаад руу хэдий хэмжээний зардал гарган явж байгаа талаар бас судалж үзээрэй. Улсын эмнэлгүүд, эмч нарынхаа нэр хүндийг унагалаа гээд, бүгд хувийн эмнэлгээр үйлчлүүлэх боломжгүй шүү дээ. Мэдээж эмч алдаа гаргаад, ар гэр нь гомдол тавьсан бол шүүх тэрийг үнэн зөвөөр шийдэх ёстой. Хэрэв тэгэхгүй шударга бус байвал л тэрийг нь сэтгүүлчид илчлэх ёстой бус уу?

Тухайн хүний өвчин эмгэг, нөхцөл байдал ямар ч байсан байж болно. Түүнийг бүрэн үнэлж дүгнэж, шүүхээр шийдвэр гаргаагүй байхад тийм мэдээллүүдийг цацаад байх аа болиочээ гэж хүсмээр санагддаг. Эмчид очоод үзүүлэх гэхээр, эмнэлэгт очоод үзүүлье гээд бодтол алуурчин эмч нар ажилладаг тийм эмнэлэг рүү та очих дуртай байх уу?
Уг нь бол албаар хүн алчихдаг эмч гэж байхгүй л баймаар санагдах юм? Иймэрхүү нийгэмд ч нөлөөлж болох зүйлсийг гаргахдаа тодорхой хэмжээний мэргэжлийн ёс зүй, мэдлэгтэй байж байж гаргаж байгаачээ сэтгүүлчид минь ээ!

Эмч нарын эмчилгээний хувьд өвчтөний итгэл үнэмшил, эмчид, эмнэлэгт итгэх итгэл г.м зүйл чухал байдаг. Гэтэл энэ зүйлийг манай Монголын сонин сэтгүүл, зурагтууд арай л хэтэрхий бүдүүлгээр гутаах юм. Саяхан бас нэг утгагүй хувийн эмнэлгийн захиалгаар хийгдсэн үү гэмээр олон ангит кино гарсан гэсэн...

За зүгээр бодсоноо илэрхийлэх гэж оролдлоо. Хэрэгтэй юм байвал тусгаж аваасай гэж хүснэ...

http://xvv.blogmn.net/81343/setguulch-naraas-huseh-huselt.html


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.