05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

The Emmy Awards-н тэтгэлэг авсан анхны Монгол оюутан

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж голыг нь олоод хэлчихсэн нэгэн сайхан үг энэ ажилсаг, авьяаслаг бүсгүйн тухай бичихэд эрхгүй санаанд орж ирж байсан юм. Та бүхэн санаж байгаа байх, 2 сар гаруйн өмнө Орлоо дээр бид ''Монгол сэтгүүлч маань Америкийн ТV-гээр гарч байна'' гэсэн мэдээлэл цацаж байсан билээ. Бид уг сэтгүүлчийн тухай дахин нэг сайхан мэдээг олж сонссон бөгөөд та бүхэнтэйгээ хуваалцах гэж байгаадаа баяртай байна. Цагааны Оюундарь сэтгүүлч Berkeley дэх University of California-д суралцдаг бөгөөд Монгол оюутнуудаас анх удаа The Emmy Awards буюу Emmy-н шагналын оюутны тэтгэлэг авах уралдаанд түрүүлж 3000 долларын тэтгэлэг авчээ.

Энэхүү тэтгэлэг нь маш сайн гэсэн 4хөн оюутанд очдог, ирээдүйн боловсон хүчнийг урамшуулсан чухал алхмаараа онцлог бөгөөд бусад тэтгэлэгүүдээс нэр хүндтэй юм байна. The Emmy Award нь өөрөө асар их нэр хүндтэй шагнал гардуулах ёслол бөгөөд ТV-н байгууллагын ажлыг дүгнэн шагнадаг үндэсний хэмжээнд муж бүрээр нь шалгаруулдаг маш өргөн хүрээнд болдог ёслолын ажиллагаа ажээ.

 

 

Та бүхний зарим тань энэ шагналын талаар сайн мэдэх байх, олон ангит цуврал кино, богино кино, өдрийн болон оройн нэвтрүүлэг гээд байж болох бүх л хүрээг хамарсан энэ шагналуудыг авах гэж муж бүрийн телевизийн нэвтрүүлэгүүд хүч үздэг билээ. Бидний сайн мэдэх ''Friends'' инээдмийн олон ангит киног хийсэн хүмүүс The Emmy Award-г олон удаа авч байснаас нь харахад энэхүү шагнал ямар нэр хүндтэй болох нь харагдаж байгаа байхаа. The National Academy of Television Arts and Sciences буюу Телевизийн Урлаг болон Шинжлэх Ухааны Үндэсний Асадеми нь анх 1955 онд байгуулагдсан бөгөөд түүнээс хойш телевизийн чиглэлд ажиллаж амжилт гаргаж буй ажилтан болон тэр чиглэлээр суралцаж буй оюутнуудыг урамшуулах үүднээс ийм тэтгэлэг болон шагналуудыг гардуулдаг, үүгээрээ ч Америкийн ТV-н нэр хүндтэй шагналуудын нэг юм. Муж бүрээр шагнал гардуулах ёслол болдог ба Оюундарь гэхэд 36th Annual Northern California Area Emmy Awards гэдэгт нь орсон байна. Уг арга хэмжээ 3 цаг гаруй үргэлжилж маш олон сонирхолтой төрлүүдээр хүмүүсийг номинацид дэвшүүлж 40 гаруй төрлөөр шагнал гардуулжээ.

Одоо та бүхэндээ Оюундарь маань энэ тэтгэлэгийг авахад ямар ямар шалгуурыг давсан талаар цухас дурьдая. Бусад тэтгэлэгүүдийн адилаар гол шалгуур нь 2 төрлийн эссе бичих ёстой байсан бөгөөд эхнийх нь өөрийнхөө зорилгыг тодорхойлсон, дараагийнх нь өөрийгөө нийгмийн ямар төлөөлөл гэж үзэж байгаа, дээр нь энэ хичээлийн жилд хийж бүтээсэн ажлуудыг нь голчлон харжээ. Мань хүн өөрийгөө minority буюу нийгмийн цөөнхийг төлөөлж тэр тусмаа Mongolian first generation immigrant-уудын төлөөлөл, тэр дотроо өрх толгойлсон эмэгтэй гэдгээ эссендээ түлхүү гарган бичсэн байна.

Мөн энэ хичээлийн жилд тэрээр янз бүрийн хугацаатай сурвалжлагуудаас бүрдсэн 6 нэвтрүүлэг хийсэн байсан ба бүгдэд нь график продюссороор, 3 дээр нь сурвалжлагчаар давхар ажилласан ажээ. Энэ бүх ажлуудыг дүгнэж үзсэнээр түүнийг ийнхүү шагналт байранд оруулжээ. Уг тэтгэлэгийг авсан 4 оюутны 2 нь Stanford University-аас, нөгөө 2 нь University of California, Berkeley-гаас.

 

Оюундарь энэ тэтгэлэгт түрүүлээд зогсохгүй Berkeley-н Хүний Эрхийн Төвөөс явуулдаг судалгааны ажил хийх эрхийн шалгаруулалтанд мөн түрүүлээд ирэх сард Монголдоо ’’Гэр бүлийн хүчирхийлэл’’ сэдвээр судалгаа хийхээр явж байгаа бөгөөд уг судалгаагаа ашиглан кино хийх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Тэрээр Монголд гэр бүлийн хүчирхийлэл сүүлийн 10 жилд маш хурдацтайгаар нэмэгдэж байгаа нь янз бүрийн судалгаанаас харгдаж байгаа талаар дурдаад энэ нь архидалт, ядууралаас болж байгаа бөгөөд дээр нь сэтгэцийн өвчин гэдгийг нь нийгмээрээ хүлээн зөвшөөрч тууштай арга хэмжээ авахгүй бол зөвхөн гадны сайн дурын байгууллагууд, жишээ нь Berkeley-н Хүний Эрхийн Төв, арга хэмжээ авах нь Монголд хүний эрхийг хангахад хангалттай биш юмаа гэж байлаа.

Та бүхэн түүний энэ хичээлийн жилийн хамгийн сүүлийн прожект болох Буддын дунд сургуулийн талаарх нэвтрүүлэгийг нь үзэхийг хүсвэл www.youtube.com/dariaMGL гэсэн хаяг руу нь орж үзэн санал хүсэлтээ илэрхийлж болно. Ингээд түүний цаашдын сурлага хөдөлмөрт нь улам их амжилт хүсч, төгсөөд ажлынхаа амжилтаар The Emmy Awards дахин аваарай гэж уншигчдынхаа өмнөөс хүсье.

Нийтлэлийг бичсэн Ариука.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.