05 сарын 10, Баасан
°C
USD 3,381.49
USD 3,381.49
EUR 3,630.03
JPY 21.70
GBP 4,219.25
RUB 36.66
CNY 467.99
KRW 2.47

Монгол сэтгүүлч Америкийн TV-ээр

Монгол TV-д 6 жил, Eagle TV-д 2 жил ажиллаж байгаад Америкт ирээд одоо мэргэжлийнхээ дагуу Graduate School of Journalism-н master program-д суралцаж байгаа та бидний танил, сэтгүүлч Цагааны Оюундарийн оюутны ажлаас та бүхэндээ танилцуулж байна. UC Berkeley-д энэ чиглэлд сурч байгаа анхны Монгол оюутан бөгөөд broadcast journalism-н чиглэлээр дараах богино хэмжээний нэвтрүүлгүүдэд reporter/producer-аар нь оролцсон юм байна.

Монгол TV-д 6 жил, Eagle TV-д 2 жил ажиллаж байгаад Америкт ирээд одоо мэргэжлийнхээ дагуу Graduate School of Journalism-н master program-д суралцаж байгаа та бидний танил, сэтгүүлч Цагааны Оюундарийн оюутны ажлаас та бүхэндээ танилцуулж байна. UC Berkeley-д энэ чиглэлд сурч байгаа анхны Монгол оюутан бөгөөд broadcast journalism-н чиглэлээр 3 богино хэмжээний нэвтрүүлэгт reporter/producer-аар нь оролцсон юм байна. Түүний ангид 15 оюутан суралцдаг, 25-30 минутын  нэвтрүүлэгийг 2-3 долоо хоног тутам бэлдэж camera-person, video editor, graphic creator болон reporter/producer гэх мэт өөр өөр үүрэгтэйгээр оролцон 2-2.5 минутын 9-10 сурвалжлага хийдэг ажээ. Их сонирхолтой сонсогдож байна уу? Болоогүй бас ингэж нэвтрүүлгээ хийгээд зогсохгүй үр дүнгий ч хурдан хардаг байна. Яаж вэ гэж үү? Тэдгээр оюутнуудын ажлууд CNS News хэмээх мэдээлэлийн хөтөлбөрөөр Berkeley хотын TV-н 28-р сувгаар болон UCTV-ээр сардаа 2 удаа цацагддаг юм байна. Та бүхэн Дариагийн оролцсон нэвтрүүлгүүдийг үзье гэвэл дараах линкүүд дээр дарж сонирхоно уу.

http://www.youtube.com/watch?v=sim1P5S2cJI

http://www.youtube.com/watch?v=9Gj6JHhxFaw

http://www.youtube.com/watch?v=8UnVu_ZPb0I 

Эдгээр нь мэдээжийн хэрэг англи хэл дээр гэхдээ Монгол сэтгүүлчээ Америкийн TV-гээр харна гэдэг нэг л дотно санагдана вий. Та бүхэн түүний ажлуудыг үнэлэн санаа оноогоо чөлөөтэй илэрхийлж болох ба ингэхийн тулд youtube дээр байгаа түүний нэвтрүүлгүүдэд нь rating хийн comment буюу санал хүсэлтээ бичиж болно.
Тэрээр энэ хичээлээ дуусгасаны дараа том хэмжээний TV magazine эсвэл баримтат кино судлал руу орох ажээ. Нийт Америкт ажиллаж, сурч, амьдарч байгаа Монголчуудаа төлөөлөн Дариадаа сурлагат нь өндөр амжилт хүсье


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.