04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

“ДЭЛХИЙН МОНГОЛ”-ООР ШАЛГАРСАН ОРЛОО.КОМ САЙТ, БААТАРЫН БОЛД НАРТАА БАЯР ХҮРГЭЕ!

Монголын үндэсний өдөр тутмын “Өдрийн шуудан” сонины санаачилгаар зохион байгуулсан “Дэлхийн Монгол” хувь хүн, байгууллагыг олон нийтийн санал асуулгын дүнг үндэслэн
Монголын нэрийн хуудас - Морин хуурын чуулга,
Дэлхийн шилдэг үйлдвэр - Эрдэнэт,
Эртний хосгүй олдвор нээгч эрдэмтэн - Л.Эрдэнэболд,
Азийн шилдэг байгууллага - ИНЕГ,
Бие нь гадаадад ч, сэтгэл нь эх орондоо гарамгай балетчин - Д.Алтанхуяг,
Бөхийн домгуудыг бүгдийг нь дуудсан тамирчин бизнесмен - Х.Баттуул,
Дэлхийгээр тархсан монголчуудын мэдээллийн гүүр - www.ORLOO.com,

Амжилтаа бататгасан үндэсний шилдэг компани - Энержи Ресурс,
Дэлхийд танигдсан монгол мэргэжилтэн - Б.Болд нарын нийт 9 байгууллага, хувь хүнийг нэрлэж, алдаршуулах үйл ажиллагаа 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.

Уг шалгаруулалтад Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Зөгийн үүр" хөтөлбөртэй хамтарч гадаадад суугаа иргэдээ мэдээллээр хангах, төр засгийн болон иргэд хоорондын гүүр болон хилийн чанадад үйл ажиллагаагаа явуулж буй олон арван вэбсайтаас мэдээллийн www.orloo.com вэбсайт шалгарч Дэлхийгээр тархсан монголчуудын мэдээллийн гүүр "Дэлхийн монгол" байгууллагаар, дэлхийн өндөр хөгжилтэй оронд өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшин эх орондоо эргэн ирж, улс орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцож буй залуусын төлөөлөл болсон Баатарын Болд шалгарч Дэлхийд танигдсан монгол мэргэжилтэн "Дэлхийн монгол"-оор тус тус өргөмжлөгдсөнд Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн нэрийн өмнөөс болон санал асуулгад оролцогчдынхоо өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.