02 сарын 28, Баасан
°C
USD 2,761.69
USD 2,761.69
EUR 3,022.95
JPY 25.12
GBP 3,572.66
RUB 42.06
CNY 393.73
KRW 2.27

Үсний чинь засал амьдралыг чинь өөрчлөнө

Хүмүүс өөрсдийн үсэндээ анхаарах нь тэр бүр цөөн байдаг. Гэвч үсний засалт хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг гэдгийг оддын жишээн дээрээс л харцгаая.Та ч бас үсээ өөр болгоод туршаад үзэхэд алдахгүй л байх шүү.

“Энэ тайралт Demi-д ч, тоглосон дүрд нь ч хүчирхэг хэрнээ сул дорой дүр төрхийг бий болгож өгсөн. Энэ бол хорвоогийн хамгийн тачаангүй зохицол шүү” гэж Америкийн “Bumble& Bumble” roo сайхны компанийг үндэслэгч Michael Gordan ярьжээ.

Хүмүүс өөрсдийн үсэндээ анхаарах нь тэр бүр цөөн байдаг. Гэвч үсний засалт хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг гэдгийг оддын жишээн дээрээс л харцгаая.Та ч бас үсээ өөр болгоод туршаад үзэхэд алдахгүй л байх шүү.

Jennifer Lopez 1999 онд үсээ эрс өөрчилсөн

Дуучин, жүжигчин Jennifer Lopez хар буржгар үсээ цайруулан шулуун болгосноор ил Латин Америк төрхөө европжуулж бас илүү орчин үеийн бүсгүй болон хувирсан нь зурганаас тодорхой харагдаж байгаа биз? Түүнийг үсээ хэрхэн эрс өөрчилсөн талаар үсчин Орибе нь ийнхүү ярьж байна: Би Jennifer Lopez“On the 6″ нэртэй анхны цомгийнх нь хавтасны зураг авалтын үеэр танилцсан даруйдаа үсийг нь цайруулж, шулуун болгоё гэсэн. Тэр зөвшөөрсөн боловч би ажлаа болгоомжтой эхэлсэн юм. Балын өнгөт туяатай хиймэл үс түүнд зүүлгээд харахад царай нь үнэхээр гэрэлтээд ирлээ. Энэ өнгө түүний арьс, нүдний өнгөтэй яг л төрөлхийнх мэт зохицож байв. Удалгүй Jenny поп хөгжмийн шинэхэн шүтээн болсны зэрэгцээ олон нийтийн өмнө гарсан тохиолдол бүрийнх нь дараа түүний үс засалтыг хүмүүс дуурайдаг боллоо. Харин би түүнд өдөр шөнөгүй үйлчилж, ямагт үсний ямар нэг шинэ засалт бодож олдог болсон.

David Beckham-н тайралтыг охид хамгийн их хийлгэдэг

Алдарт хөл бөмбөгчин David Beckham-н эхнэр хатагтай Beckham-н хувийн үсчин саяхны явдлыг дурсаж байна: Хэдэн долоо хоног үргэлжилсэн цөхрөнгөө барам маргаан, дуусашгүй мэт шүүмжлэлийн дараа Victoria над руу утасдан: “Үсэндээ дарагдаж боллоо. Гоёл чимгээ өөрчилье” гэж түс тас хэлэв. Арван минутын дараа тэр манай салонд ирээд гартаа нэгэн сэтгүүлийн үрчийсэн хуудас барин сууж байлаа. Хуудаснаа 60-аад оны Твигги инээмсэглэж байв. “Түүний тайралтаас санаа аваарай” гэж Victoria-г хэлэхэд нь би бас түүнд Линда Евангелистагийн 90-ээд оны эхээр авахуулсан зургийг харуулж: “Энэ хоёр засалтыг нэгтгэчихье. Шуугиан тарина даа!” гэсэн юм. Үнэхээр ч бидний ярьснаар болсон. Одоо дэлхий даяар эмэгтэйчүүдийн салонд нэр нь хамгийн их сонсогддог тайралт бол энэ.

Gwinnet Peltry -н үсний засалт түүнд хайр дурлал авчирчээ

Холливудын үе дамжсан од Gwinnet Peltry  “Болгоомжтой, хаалга хаагдлаа” киноны нэг эмэгтэй гэнэт хоёр болдог дүрд тоглохдоо ямар дур булаам дүр төрхтэй байсныг уншигч та санаж буй биз ээ. Ийм сайхан харагдахад үсний засалт нь нөлөөлөө болов уу. Энэ тухай түүний юу ярьсныг сонирхьё: “Би нэг л удаа, “Болгоомжтой, хаалга хаагдлаа” кинонд тоглож байхдаа л богинохон үстэй байж үзсэн. Энд тавигдсан богино үстэй зураг бол киноны зурагт хуудас. Киноны нөгөө хагаст би өөрийнхөө элгэн хүрэн, урт үстэй тоглосон” гэж тэр ярьж байна. Түүний үсний өөрчлөлт кинонд гардаг. Уг киноны баатар бүсгүй хайр дурлалын бүтэлгүйтлээ залруулахын тулд үсчинд очоод үсээ хамаагүй тайраад өгөхийг хүсдэг. Ингэснээр киноны дүрд ч, Gwinnet- д өөрт нь ч сайн болсон. Учир нь тэр үед Gwinnet яг өөр шиг нь үсний тайралттай байсан Brad Pitt-тэй уулзан учирч эхэлсэн юм. Үсээрээ ижилссэн нь тэдний дурлалыг улам бадраав. Холливудын алтан хосын зургийг нийтлэх нь нэр хүндтэй болон гудамжны хэвлэлүүдийн аль алины нэр төрийн хэрэг болоод байсан билээ.

Meg Ryan-н үсний засалт тачаангуй харагдуулна

Meg Ryan-г та “Сахиусан тэнгэрүүдийн хот” кинонд сахиусан тэнгэрийг өөртөө дурлуулдаг эмч бүсгүйн дүр бүтээснийг санаж байгаа байх. Тэрээр “Франц үнсэлт” кинонд тоглохдоо үсээ эрс өөрчилсөн ажээ. Энэ тухай түүний үсчин байсан Салли Хершбергерээс сонирхьё: 
Meg-н гадаад төрхийн салшгүй хэсэг болсон үсний засалт нь “Франц үнсэлт” киноны зураг авч байх үед санамсаргүй бий болсон юм. Уг киноны зохиол ёсоор Meg-н тоглосон дүр байнга замд явж байдаг тул үсээ цөөхөн угаадаг. Киноны зураг авалт эхлэхэд угаасаа л Meg бага зэрэг үзүүрлэсэн богинохон үстэй байсан бөгөөд үс нь ургасаар байлаа. Зураг авалтын багт багтан ажиллаж байсан би Meg-н үсийг замбараагүй ургахыг дэмжсэн юм. Угийн сэгсэгэр үсэнд дуртай Meg-г энэ санаа тэвдүүлээгүй. Киноны нээлтийн дараа хэвлэл, гоо сайхны салонууд түүний үсийг шагшиж эхлэв. Энэ бол Meg-нх шиг тайралт үнэхээр тачаангуй харагдсан анхны тохиолдол байлаа.

Demi Moore “Хөвгүүд тайралт” нь дэлхийн од болгосон

“Хатуу самар” Брюс Уиллисийн хуучин эхнэр, алдартай жүжигчин Demi Moore-н үсний засалтын тухай сонирхьё: Нью-Иоркийн алдартай үсчин Жон Сэхег “Буг” киноны зураг авалтанд зориулан Demi Moore-т хийж өгсөн тайралт тухайн үедээ дэлгэрмэл байв. Учир нь тэр үед богино үс моодонд ороод байсан юм. Гэвч чухам, Demi-гийн тайралт тэр цаг үеийг төлөөлдөг. “Энэ тайралт Demi-д ч, тоглосон дүрд нь ч хүчирхэг хэрнээ сул дорой дүр төрхийг бий болгож өгсөн. Энэ бол хорвоогийн хамгийн тачаангүй зохицол шүү” гэж Америкийн “Bumble& Bumble” roo сайхны компанийг үндэслэгч Michael Gordan ярьжээ. Үүнээс хойш Demi нэг бус удаа кинонд тоглох үеийнхээ үсний засалтаар шуугиан дэгдээж байсан. Тухайлбал “Цэрэг Жейн” кинонд үсээ мөлчийтөл хуссан бол “Чарлийн сахиусан тэнгэрүүд”-д бүсэлхийгээ хүрсэн гайхамшигтай үстэй байсан. Гэвч Demi-г “хөвгүүн тайралт” нь дэлхийн хэмжээний од болгосон билээ.

Glamour.com

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

НИЙГМИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ХАНДЛАГА /Монголын тэмдэглэлүүд–7/
НИЙГМИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ХАНДЛАГА /Монголын тэмдэглэлүүд–7/
02/27/2020
Mонголдоо ирээд сар гаруй хугацаа болохоод нилээд олон хүмүүстэй уулзаж ярилцлаа. УИХ ын гишүүд, Яамны сайд болон шийдвэр гаргах түвшиний хүмүүс, улстѳрийн нам хѳдѳлгѳѳний удирдагчид, бизнесмэнүүд, тѳсѳл хэрэгжүүлж байгаа санаачлагчид, энгийн иргэд, залуус гээд аль болох олон тѳрлүүдийг хамрахыг хичээв. Энэ уулзалтууд: -Хүмүүсийн сэтгэлгээний хандлагыг тандах -Цаашид хэрэгжүүлэх тѳслүүддээ хамтарч ажиллах багаа сонгох зорилготой байсан болохоор миний зүгээс хийж хэрэгжүүлэх тѳслүүдээ танилцуулж ихэвчлэн тэдний яриаг сонсоход чиглэж байсан юм. Хэрвээ бүхэлд нь дүгнээд үзэх ахул МОНГОЛЫН ЗАЛУУС
“АМУ” БРЭНД AMЕРИКТ /“АМУ” брендийг үүсгэн хѳгжүүлэгч Энхтайваны Хулан/
“АМУ” БРЭНД AMЕРИКТ /“АМУ” брендийг үүсгэн хѳгжүүлэгч Энхтайваны Хулан/
02/25/2020
…Денвэрээс гараад шѳнѳжингѳѳ давхиж ѳглѳѳгүүр Сиэтл хотод орж ирээд шууд Э.Хулантай уулзсан юм. Монголд тариалсан буудайн бүтээгдэхүүнээр нэмэлт хоол тэжээл болох “АМУ” брендийг үүсгэн, Америкийн зах зээл дээр гаргахаар хичээн ажиллаж буй түүний тухай нѳхѳр С.Амарболд нь надад “Манай хүн нэг юманд дурлахаараа ухаанаа алдчихдаг юм. Ер нь том зүйлд зорьж зүтгэсэн хүнийг ятгаж зогсоох гэдэг бараг боломжгүй юм билээ” хэмээн хуучилж байсан сан. Эдийн засагч мэргэжилтэй хэрнээ эрүүл хүнс болох хоол тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээл дээр гаргах гэж зүтгэж байгаа Э.Хулан
ОНЫ ТѲГСГѲЛД \ Монголын тэмдэглэлүүд-1\
ОНЫ ТѲГСГѲЛД \ Монголын тэмдэглэлүүд-1\
01/09/2020
 Нью Иоркоос Турк рүү нисэхэд сэтгэлд хѳнгѳхѳн гуниг сэвэлзэх шиг…  Америкт амьдарсан 14 жилийн хугацаанд юу эсийг үзэж, юу эсийг ухаарсан гэхэв. Олон сайхан найз нѳхѳд бас дүү нар минь үлдэж байгаа болохоор сэтгэлийн орон зай дундрах шиг гунигтай мэдрэмж тѳрж байв. Миний дүү хэрнээ аав шиг минь санаа тавьж, дандаа сургаж үгэлж байдаг Ганзориг, Хишгээ, Золоо гурав намайг үдэж гаргаж ѳгсѳн юм. Тэр гурваас салахдаа сэтгэлдээ санаа алдав. Ааваасаа холдох шиг эрт цагийн мэдрэмж сэдрэнэ. 8 цаг хагас орчим нисээд Туркийн нийслэл Станбулд газардав. Станбулын онгоцны буудалд 8 цаг саатаад Киргизийн

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.