05 сарын 01, Лхагва
°C
USD 3,378.30
USD 3,378.30
EUR 3,616.47
JPY 21.54
GBP 4,236.89
RUB 36.26
CNY 466.49
KRW 2.44

Америк ''Ижил хүйстэн шүтээн''-тэй болоход бэлэн болов уу?

Лос анжелес – “ Америкын шүтээн”-ий өнгөрсөн 6 нэвтрүүлэгт ижил хүйстэнтэй явалдагч гэдгээ нээлттэйгээр оролцож байсан оролцогч  байгаагүй юм. Энэхүү нэвтрүүлэг нь цаашдаа илүү сонирхолтой болж өөрчлөгдөх хандлагатай байна. “ Бид удахгүй нэвтрүүлэгтээ ижил хүйстэнтэй явалдагчийг оролцуулах юм шиг байна” гэж “Америкын шүтээн”-ий эхний нэвтрүүлгийн ялагч Жим Верраос хэлсэн байна. “ Би энд хэн нэгний нэрийг онцлон хэлэх гэсэнгүй. Гэхдээ энэ жилдээ нэвтрүүлэгт тодорхой ямар нэг өөрчлөлт гарна гэж найдаж байна” гэж хэлэв.

Пүрэв гаригт хагас шалгаруулалтаар үлдсэн 16 оролцогч нараас долоо хоног болгон амьд нэвтрүүлэгт оролцож ,7дахь “Америкын шүтээн” тодортол 12 хүн эцсийн шалгаруулалтад орох юм. “Шүтээн” гэдэг энэ нэвтрүүлэг бол дуулаачийн нэвтрүүлэг билээ. Гэхдээ энэ нэвтрүүлэгт хэн илүү дэвшил гаргаж чадсан  нь түрүүлэх боломж илүү болдог юм. “ Шүтээн “ нэвтрүүлгийн продьюсерууд нь “ Бид оролцогчдынхоо  хувийн амьдралыг тэр болгон тайлагнаад байдаггүй” гэж хэлсэн байна. Гэсэн хэдий ч тэд  нэвтрүүлгйин оролцогчидоосоо зарим нэгэн асуултуудыг асууж байсан л даа.  Жишээ нь энэ долоо хоногт” Танд тохиолдож байсан хамгийн ичгүүртэй үе хэзээ байсан бэ? “ гэх мэтчилэн асуултуудыг асууж байсан.


 Гэхдээ энэ нэвтрүүлэг ижил хүйстэнтэй явалдагчидад тийм их талтай бус харагдсан гэж AfterElton.com сайтын эрхлэгч хэлсэн байна.  Ер нь нэвтрүүлгийн туршид месеж бичигчид ороцогчидын хувийн амьдралын талаар тасралтгүй таамаглал илгээдэг. Гэвч ийм янзын мэдээллийг продьюсерүүд  ер зарладаггүй ба энэ удаа ч  ижил хүйстэнтэй явалдагч залуугийн талаар юу ч дурдсангүй. Угаасаа ийм таамаглал байнга гарч байдаг юм байна.  Жишээ нь: Англиас оролцоод эхний нэвтрүүлгийн ялагч болж байсан Вилл Яангийн талаар  мөн ижил хүйстэнтэй явалдагч залуу гэж цуурхал тарж байсан ба үүнээс үүдээд тэр ялагч болж байсан байна. 2005 оны 4 дөх нэврүүлгийн ялагч Америкын Анвар Ровинзон гэгч залуу мөн ижил хүйстэнтэй явалдагч нэгэн байсан ба 2 дахь нэвтрүүлгийн ялагч Клей Айкэныг бас ижил хүйстэнтэй явалдагч үү , үгүй юу гэсэн цуурхал тарсан ба тэр өөрийгөө биш гэсээр байгаа юм.  “Бусад хүмүүстэй адил ижил хүйстэнтэй явалдаг эрчүүд телевизын нэвтрүүлэгт оролцохыг хүсэж байгаа” гэж Женсен хэлсэн ба цаашдаа энэ нэвтрүүлэгт ийм төрлийн хүмүүс оролцсон ч бай, оролцоогүй ч бай хүмүүс оролцогчдын аль нь ижил хүйстэнтэй явалдагч болоо гэж таамаглаж суух болно.  

Энэ долоо хоногт хагас шалгаруулалтад оролцож байгаа Данни Нориэгагын Санта Клаусыг эсэргүүцэж байгаа видео MySpace дээр тавигдсан ба зарим нэг блогууд дээр мөн тавигдсан байна. Мөн Нориегагийн Арета Франклины “ Тэнэгүүдийн цуваа “ дууг дуулж, үгэлж байгаа нь YouTube дээр тавигдсан байна. Нориега тэр видеондоо “ Тиймээ, би ижил хүйстэнтэй явалдагч “ гэж үгэлж байсан гэнэ. Гэвч тэрээр шилдэг 12т тэнцсэнгүй хасагдлаа.

Өнгөрсөн долоо хоногт VoteForTheWorst.com сайтад хагас шалгаруулатад тэнцсэн Дэвид Хэрнандэз Burn нэртэй ижил хүйстэнтэй явалдагч нарын шөнийн клубт ажиллаж байгаа зураг гарсан ба тэрээр мөн өмнө нь түүнийг тайчигч гэсэн цуурхал тарж байсан билээ. Тэр байтугай клубын менежер Горди Бриан даваа гаригт түүнийг клубт эрчүүдэд зориулж бүтэн нүцгэлсэн гэж хэлсэн байна.  Клубын менежер Бриан хэлэхдээ би түүнийг Дикийн Кабаретад стриптиз үзүүлж байсныг мэднэ, гэхдээ түүний хувийн амьдралыг сайн мэдэхгүй гэж хэлсэн байна.  Эхний нэвтрүүгийн ялагч Верраос “ тэр ёстой аймшигтай байсан. Тэд надад ижил хүйстэнтэй явалдагч хэзээ ч ялахгүй гэж хэлж байсан. Гэхдээ энэ бол ийм төрлийн салбарт тохиолдож болох л зүйл. Таны таамаглаж байснаас ч их юм болдог” гэсэн байна.  Верраос нэвтрүүлэг дуустал дэлгэцнээ гарахгүйгээр шийдсэн ба дуусахаар нь өөрийн эхний албом болох “ Eating out 2: Sloppy Seconds” гаргасан ба одоо 2дх албомандээрээ ажиллаж байна.  “ Тэр хүн ижил хүйстэнтэй явалдаг байна уу, үгүй юу хамаагүй харин чадвартай байх ёстой”  гэж Верраос хэлэв. Үнэхээр ч үүнийг эхлээд бодох хэрэгтэй юм.

 

 http://news.yahoo.com/s/ap/20080305/ap_on_en_tv/gay_idol;_ylt=

AhBuSkblXIxA21Dza_cxVrkDW7oF 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.