05 сарын 01, Лхагва
°C
USD 3,378.30
USD 3,378.30
EUR 3,616.47
JPY 21.54
GBP 4,236.89
RUB 36.26
CNY 466.49
KRW 2.44

Г.Ганбатын шүлгийн түүврүүдээс

Чамдаа хэлэх үг

Сэтгэлд минь гуниг даллаж БАЯРТАЙ гэж хэлээд
Сэмээрхэн чи дэргэдээс минь холдоод явахдаа
Асгаран мэлмэрэх нулимсны минь гашууныг амсаагүй юм чинь
Араас чинь харин дагаж аргадна гэж бодсон бол ЭНДҮҮРЭЛ…

БИ….

Шаналж шархалсан сэтгэлээ аргадаж өөрийгөө тайтгаруулчихаад
Шанааг минь дагаж бөмбөрөх нулимсаа шимж чимээгүйхэн залгилчихаад
Эргэж ч харалгүй явчихаж чаднаа
Чи намайг дахиад хэзээ ч олохгүй тэр л зүгрүү АЛХАНАА.

Г.Ганбат.2008.01.22

Учирлал

Надад зориулж шүлэг бичээч гэж Чи надаас битгий ГУЙ
Би бичихгүй
Надад л ганцхан ХАЙРТАЙ-гаа хэлээч гэж Чи надаас битгий ХҮС
Би хэлэхгүй
ХАЙРТАЙ гэдэг үг 7-хон үсэгтэй шиг
Хайрлаж чадах хугацаа минь дэндүү богинохон ч юм билүү
Намайг УУЧИЛ

Намайг чи бодохгүй гэхдээ
ХАВАР шиг сэтгэлээ нуусан уу
Намайг чи санахгүй гэхдээ
ХАЙР-аа бас үгүйсгэсэн үү
Намайг чи хүлээхгүй гэхдээ
ЗУН шиг сэтгэлээ аргадсан уу
Надад чи ХАЙРГҮЙ гэж хэлчихээд
НАМАР шиг сэтгэлээ тайтгаруулсан уу
Надгүй чи ганцаараа үлдэхдээ
ӨВӨЛ шиг сэтгэлээ дулаацуулсан уу…

Чи тэнд намайг хүлээсэн үү

Миний нулимс унагасан газарт суугаад
Чи тэгэхэд намайг өрөвдсөн үү
Над шиг ганцаардаад
Араас минь гүйж аргадаж байсан шигээ
Алга болсон хойно минь
Чи намайг тэнд их ХҮЛЭЭСЭН үү…

ТУНИРХАЛ ХҮЛЭЭЛТ ХОЁР МИНЬ

ХАЙРТАЙ гэж хэлж байсандаа харамсахгүй ээ
Хаяад явсанд чинь ч гомдохгүй
Гэхдээ чи ганц л удаа
Гэгэлгэн сэтгэлийг минь догдлуулж байсан шигээ
Өөрт чинь би ХАЙРТАЙ байсан гээд
Өнгөрсөн цаг дээр ч хамаагүй хэлчихсэн бол
Өнчирч хоцорсон зүрх минь чинийх л хэвээрээ
Өнөөдрийг хүртэл цохилох байлаа
Чамд даанч тийм СЭТГЭЛ байсангүй
Чанга тэвэрч байсан шигээ ҮНЭНЧ байсангүй
Хүлээлгэж байсан шигээ хөндий хэвээрээ
Хүнийх болсон шигээ ХУУРАМЧ байлаа
Харин би чам шиг бишээ
Харамсахгүй гэсэн үгэндээ
ХАЙРТАЙ гэсэн сэтгэлдээ
Чинийх л байсан гэсэн бодолдоо
Чиний л төлөө цохилдог зүрхтэйгээ
Хэвээрээ би үлдэнэ
Хэзээ ч ирсэн
БИ ЧАМАЙГ ХҮЛЭЭНЭ

Чиний явсан зүгээс бороо шиврэнэ…

Чи минь дэргэд ирсэн юм шиг
СЭТГЭЛ минь тайтгарна
Чиний алхаж одсон газраас
Зөөлөн салхи үлээнэ
Чамайг ирсэн юм шиг ЗҮРХ минь хөөрнө
Өөрийг минь орхиод явсан
Чиний зүгээс Өдий болтол
ганцхан чи өөрөө л алга
Чи минь хаана байна…

Мөрөөдөл хүслийн минь цэнхэр шувуухайнууд
Сэтгэлд минь өдлөдөг
Мөнхийн биш ч гэсэн залуу насны гэнэн дурлалууд
Зүрхэнд минь шингэдэг
Урам тэтгэсэн цөөхөн хэдэн үгс
УХААРАЛ хайрладаг
Удахгүйдээ гэж тэвчсэн ганцхан ХҮЛЭЭЛТ
Итгэл минь болдог.

Чамдаа хэлэх үг ….

Намайг чи ГАНЦХАН шүү гэж бодсонгүй
Нартад байдаг л нэг залуустай адилхан
Ганцхан чамд л дурласан хэвээрээ
Гарцаагүй чинийх л байх чигээрээ
Ганган хөөрхөн хүүхэлдэй шигээ санаад
Дуртай үгээрээ гомдоож
Дурласан сэтгэлрүү минь ус цацлаа
Тэвчээрийг минь шалгасан
Чиний араншин дэндүү байлаа
Тэнүүн байсан сэтгэл
Чиний дэргэд цөхөрч гүйцлээ Надад….
Чамайг хайрлах СЭТГЭЛ
Чамтай үлдэх ИТГЭЛ
Чинийх байх ХҮСЭЛ бүгд байсан ч
Одоо чамаас явахад сэтгэл минь бэлэн
Орхиод явахад зүрх минь ч бэлэн
Гэхдээ надад чи БҮҮ ГОМД
Гэнэхэн сэтгэлдээ өөрийгөө ч БҮҮ БУРУУТГА
Дандаа чинийх л байсан намайгаа
Өөрөөс минь илүү нэгнээр орлуулаад
Дэргэдүүр минь заавал сугадаж алхаарай
Өөрийг чинь ухаажсаныг НАЙЗ нь харах гэсэн юм
Өр зүрхэндээ үргэлж үгүйлдэг Өхөөрдөм хөөрхөн чамдаа
ХАЙРТАЙ хэвээрээ үлдэх гэсэн юм.

Бодолдоо чамтай хамт байх тоолонд
Сэтгэл минь ХАВАР шиг нялхардаг
Болзоонд хамт зогсох тоолонд
Сэтгэл минь ЗУН шиг сэргэдэг
Дэргэд чи минь алгадаа гэж санааширах тоолонд
Сэтгэл минь НАМАР шиг уйтгарладаг
Дэмий нэг шархалсан уу гэж эргэцүүлэх тоолонд
Сэтгэл минь ӨВӨЛ шиг дүнсийдэг

Г.Ганбат.2008.01.22 / great_xangal@yahoo.com/

Г.Ганбат.2008.01.22


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.