04 сарын 16, Мягмар
°C
USD 3,376.45
USD 3,376.45
EUR 3,598.45
JPY 21.94
GBP 4,212.46
RUB 36.07
CNY 466.45
KRW 2.44

МИАТ-aac Мэндчилгээ дэвшүүлж байна

Монгол Улсад Иргэний агаарын тээврээр үйлчилж эхэлсэн буюу Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн 62 жилийн ойн баярын халуун мэндийг үе үеийн ахмад буурлууд, одоо мөр зэрэгцэн ажиллаж байгаа МИАТ-чууддаа болон иргэний нисэхийн салбарынхандаа дэвшүүлье.
Өнөөдрөөс яг 62 жилийн өмнө буюу 1956 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Дорнод, Хөвсгөл, Ховд аймгийн чиглэлд Ан-2 онгоцоор анхны зорчигч, шуудан тээврийн нислэг үйлдсэнээр Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн үндэс суурь тавигдаж, манай улсын иргэний агаарын тээврийн түүхэн замнал эхэлсэн юм. Тус нислэгээс хойш “МИАТ” ТӨХК олон улсын 7-9 чиглэлд тогтмол нислэг үйлддэг, нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, үйлчилгээний чанараараа хэдийн дэлхийн түвшинд хүрсэн төрийн далбаагаа тээгч Үндэсний агаарын тээвэрлэгч болтлоо өсөж хөгжсөн байна.
62 жилийн түүхтэй “МИАТ” ТӨХК Олон улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/ болон ИНЕГ-аас тавьж байгаа аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог /SMS/ амжилттай хэрэгжүүлж, компанийн аюулгүй ажиллагааг өндөр түвшинд ханган ажиллаж ирсэн.
“МИАТ” ТӨХК газар зүйн байрлал болон чадварлаг нисгэгч, инженер техникийн ажилтнууддаа тулгуурлан Ази, Номхон далайн бүс нутгийн иргэний нисэхийн салбар төдийгүй улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсаар байх болно. Иймд бид салбарын сайн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн нислэгийн аюулгүй ажиллагааг эрхэмлэж, агаарын тээврийн зах зээлд нээлттэй, өрсөлдөх чадвар бүхий олон улсын хөгжингүй агаарын тээвэрлэгч болох стратегийн зорилт тавин ажиллаж байна.
Улс орны бүтээн байгуулалтын цаг үе бүхэнд түүчээлэн оролцож, хөгжил дэвшил бүхнийг тэргүүлж байдаг МИАТ-чууддаа дахин баярын мэнд хүргэж, дэлхийд тэргүүлэх авиакомпани байхын төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна.

МИАТ ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.БАТТӨР


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.