04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Монголын нэрийг Япон охин Мако Нагасаки Америкт гаргалаа.

Монгол балетын багштай Япон охин манай орны нэрийн өмнөөс балетын өсвөр насны хүүхэд залуучуудын Youth America Grand Prix тэмцээнд оролцож Гран при шагналыг нь авч алтан медаль хүртлээ. Мако Нагасаки 2 настайгаасаа л ээжийгээ дуурайн бүжиглэж эхэлсэн ба түүний эгч, ээж 2 нь хоёулаа балетчин, гэрээрээ урлагаар амьсгалсан айлын охин ажээ.

Тэрээр анх 2 жилийн өмнө Алтанхуяг гэдэг балетчин залууг Японд тэмцээнд орж байх үед нь хэрхэн чадварлаг бүжиглэж байхыг нь хараад Монголд очиж түүн шиг чадварлаг бүжиглэдэг болох зорилгыг өвөртлөн ээжтэйгээ Монголд иржээ. Ээж нь Монголын багш нар дотроос гавьяат Хоролдаваагийн Гэрэлчимэгийг сонгон энэ хүн их чадварлаг бүжиглэж байна, чамд их юм сургаж чадна хэмээн түүнд шавь оруулсан юм байна.

Түүнээс өмнө Маки хөгжим бүжгийн сургуульд 1 жил орчим суран Дашлхагва багшийн шавь байж дараа нь манай монголын дуурь бүжгийн театрт дахин нэг жил ажиллан Хунт нуур, Дон Кихот, Гала концерт зэрэг нэлээд олон уран бүтээлд өөрийгөө сорин бүжиглэж байгаад энэхүү тэмцээнд оролцохоор иржээ. Манай Монголын 3 хүүхэд ирэх ёстой байсан боловч ирж чадаагүй байна.

amina 016.jpgТүүний хэлж байгаагаар Япон, Америкийн бүжигчид техник сайтай боловч орос школтой Монголчууд илүү слассик арга барилаар бүжиглэдэг учир энэ тэмцээнд түрүүлэхэд нь Монгол багшаар заалгасан нь үнэхээр шийдвэрлэх үүргийг гүйцэтгэжээ. Мако маань ''Sleeping Beauty- Нойрсож буй гоо бүсгүй''-г бүжиглэн тэмцээнд ялагчаар тодорчээ. Тэрээр энэ тэмцээнд найз Куоко Аромототой цугтаа ирсэн ба найз нь мөн одоо Монголд балет заалгаж байгаа юм байна. Хажуу талын зураг уг найзын хамт.

Макогийн ээж Японд балетын бяцхан хүүхдүүдийн хувийн сургуультай ба та бүхэн дараах линк дээр даран орж сонирхож болно. http://www.nagasakisayo.com

mainvisual.jpg

Мако монголоор маш сайн ярьж байсан бөгөөд Монгол оронд ихэд элгэмсүү болох нь ярианаас нь илт байлаа. Сурвалжилж буй би хүртэл Монголд байхад утаатай их хэцүү байв уу гэж асуухад ''Үгүй ээ,Монгол гоё, би буцаад очмоор байна, хүмүүс нь их найрсаг, хөдөө нь сайхан, морь унаад л...'' гэж хариулсан юм. Тиймдээ ч өөрийн орны нэрээр орж болох ч манай улсын нэрийг гарган алтан медаль авч маш том амжилт үзүүлсэнд нь түүнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэхийн ялдамд талархснаа илэрхийлье.

Ямар учиртай тэмцээн болох талаар та бүхэндээ танилцуулъя.

0008746_g.jpgYouth America Grand Prix (YAGP) гэсэн энэхүү тэмцээн (http://www.yagp.org) нь Америк дахь цорын ганц оюутан сурагчдын дунд зохиогддог балетын тэмцээн ба Америк болон гадаадын бусад орнуудын хамгийн шилдэг сургуульд сурах эрхээр шагнадагаараа онцлог ажээ. Уг тэмцээн жил бүр Нью Иоркт болдог бөгөөд бүх үндэстэний 9-19 насны хүүхдүүдэд нээлттэй болдог юм байна. Анх 2000 оноос зохиогдож эхэлсэн ба дэлхийд алдартай Большой Балет,Larissa болон Gennadi Saveliev нар энэ тэмцээнийг анх санаачлан боловсрол болон мэргэжлийн маш том боломжоор залуу бүжиглэх авъяастай хүүхдүүд бүжигчидийг хангахаар шийдсэн байна. Тэмцээнд ирж оролцсоноор олон орны багш сурагчидтай уулзаж тэднээс суралцан туршлагаа хуваалцдаг нь бас сайхан.


Тиймээс энэ тэмцээнд түрүүлэн шагнал авагчид мэргэжлийн карьераа өсгөх асар том боломжийг олж авдаг ба оролцогчдын нас 18-аас дээш бол American Ballet Theatre Studio Company-тай ажиллах гэрээгээр шагнагддаг
ба Макo маань ч энэ шагналыг аван Washington School of Ballet, Boston School of Ballet зэрэг газруудад
ажиллахаар шалгуулж байгаа гэсэн бөгөөд Boston явахаас өмнө амжиж түүнтэй уулзах завшаан тохиолдсон юм.
Эмэгтэй сурагчдын дотроос аль орны хүүхдүүд ялагчаар тодорсоныг та бүхэндээ сонирхуулъя.
Women (SR) Award Winner

1-st Place Mako Nagasaki, (18) Ballet Angie, Mongolia
2-nd Place (tie) Francesca Dugarte Romero, (17) Academia de Ballet Clasico Nina Novak, Venezuela
2-nd Place (tie) Risa Mochizuki, (15) Kishibe Ballet Studio, Japan
3-rd Place Aurora Dickie, (18) Pavilhаod  Centro De Artes, Brazil

Энэ бүхнээс харахад Монголын маань бүжиглэдэг хүүхдүүдэд ямар их боломж бололцоо байгааг харж байгаа бизээ. Энэ тэмцээнд жил бүр оролцож байх хэрэгтэй. Хамгийн шилдэг сургуульд сурах боломж байна, дээр нь Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулах ч юмуу...

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.