05 сарын 01, Лхагва
°C
USD 3,378.30
USD 3,378.30
EUR 3,616.47
JPY 21.54
GBP 4,236.89
RUB 36.26
CNY 466.49
KRW 2.44

Монгол залуугийн бүтээл шилдэгээр дахин шалгарчээ

Комьпютер график дизайны чиглэлээр амжилттай ажиллаж суралцаж байгаа авъяаслаг залуучуудын нэг бол Чулуунбатын ГАНБОЛД юм. Тэрээр Интернэт гигант Яахуу (YАHOO! Inc.) групийн салбар компанид дизайны хэлтэс хариуцан (Creative Director) ажиллахын зэрэгцээ Охайо мужийн Кентийн Их сургуульд суралцаж байгаа юм. Түүний ур ухаанаа шингээн хийсэн олон веб сайтууд Интернэт ертөнцөд Монгол гэдэг өнгө төрхийг нэр төртэй төлөөлдөг билээ.   
Кентийн их сургуулийн цахим урлагын танхимаас Computer Graphic болон 3D animation, design art чиглэлээр жил бүхэн явуулдаг уламжлалт уралдаанд түүний бүтээл хоёр дахь жилдээ дараалан тэргүүллээ. Энэ жилийн уралдаанд арт дизайны 70 гаруй шилдэг 3D animator, дизайнерүүд оролцсон байна. Тэрээр энэ удаа Монголын түүхийн холбогдолтой цуврал бүтээлүүдээр оролцжээ.
(Зураг дээр: уралдаанд түрүүлсэн Ганболдын 3D бүтээлээс )

ganbold.pngГанболдын гэр бүл Г.Дариа нь бас Кентийн их сургуульд Copmuter Graphic, 3D animation дизайны чиглэлээр суралцдаг бөгөөд Бээжингийн их сургуулийг уран зургийн мэргэжилээр төгссөн авъяаслаг зураач бүсгүй бий. Тэрээр мөн байгаль орчин, дэлхийн цөлжилттэй холбоотой дараах бүтээлээрээ энэхүү уралдаанд оролцжээ. ganbold1.png  
Залуу уран бүтээлч гэр бүлд ажил сурлагын амжилт сайн сайхныг хүсэн ерөөе!
Уншигч та Ч.Ганболдын хувийн веб орчинд зочлон саатаж уран бүтээлтэй нь дэлгэрэнгүй танилцаарай.
www.ganbold.com
Эх сурвалж: www.zamdaan.com


 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.