04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

МОРИН "ХУУР" ХӨГЖМИЙН ЗЭМСГИЙН НЭРИЙН СОЁЛ - ТҮҮХИЙН ХУВЬСЛЫН ТУХАЙ

Монгол хөгжмийн зэмсгийн далай их соёлд онцгойлон торойх байрыг “морин хуур” энэхэн цаг дор эзлэх боллоо. Морин хуураар хөгжимдөх монгол урлаг, морин хуурд суралцах, түүнийг сонирхон судлах явдал өөрийн улс, үндэстний хилийг давж, дэлхийн хөгжмийн амьдралын салшгүй нэгэн үзэгдэл болон хөгжиж буй өрнүүн үйл явцын гэрч бид болж байна. "Хү" хамтлагийн дүрст дуу дэлхийг бүрхсэн цахим орчинд амжилт олж, “баруун” - ы хэдэн арваар тоологдох сая хүний сонирхлыг татан гайхам явдал болж, морин хуур хөгжмийн зэмсгийг олон орон газар таниулж буй тухай  Калифорнийн Их Сургуулийн профессор, морин хуур судлаач П. Маршийн хурлын эхэнд хэлсэн үг үүнийг давхар батлана.

Морин хуурын нэр, гарал үүслийн тухай олон хувилбарт домгуудыг хөх толбот хүн бүр өөрийнхөөрөө мэдэх билээ.

Гэсэн хэдүй ч энэхүү нумт - чавхдаст хөгжмийн зэмсгийн тойрсон шинжлэх ухаанч хандлага, судлалын зүг чиг жил ирэх тусам шинэ нотолгоо, баримт, арга зүйгээр баяжин, эх орондоо төдийгүй дэлхийн монгол судлалын төвүүдэд урган цэцэглэсээр байна.
Энэ утгаараа “монгол морин хуурын судлал” нь олон улсын чанартай, монгол судлал, монгол хөгжмийн бие даасан судлагдхуун болон хөгжих төлөв маяг ажиглагдаж байна.

Улаанбаатар хотод 1989 онд анх зохиогдсон “Морин хуурын наадам” хийгээд Морин Хуурын Олон Улсын удаа дараагийн (VI) наадмууд хүрээгээ тэлэн тэлсээр өдгөө Атлант, Номхон Дөлгөөн Их далайг гатлан өртөөлж, АНУ - д буухиа залган, бид бүхэн тус орны нэр хүндтэй их сургууль дээр “морин толгойт молор эрдэнийн хуур” – ын тухайд ийн ном хаялцан сууна аа !

Энэхүү судлаач, эрдэмтдийн хурал – хэлэлцүүлэгт “морин хуур” хөгжмийн зэмсгийн нэрийн утга цаг түүхийн урт хугацааны турш хэрхэн хувьсан өөрчлөгдөж, өнөө хүрч ирсэнийг илтгэхийг зорьлоо.

“Морин хуур” хөгжмийн зэмсгийн нэр, агуулга монгол түмний олон зуун, мянганы соёл, түүхийн явцад утга илэрхийлэл нь өргөн дэлгэр ойголтоос аажим аажмаар хумигдан нарийсч, тодорхой нэг зэмсгийг чиглэн, нэрлэх болсон шиг байна.
Энэхүү "хуур" (ᠬᠤᠭᠤᠷ) хэмээх үгийн утгын хувьсал өөрчлөлтийг харуулахын тулд монгол хөгжмийн соёлын түүхэн үе шатуудаар аялж, шат тус бүрт "хуур" хэмээх үг ямар үүрэг, утгыг агуулж ирэв гэдгийг нягтлан, эргэн шагайх шаардлага гарна.

Ерөөс хөгжмийн соёлын хөгжил, хувьсал нь өөрийн жам ёсны хуулийн дагуу явагдах өвөрмөц үзэгдэл мөн болох ба энэ нь түүхийн шинжлэлийн ерөнхий зүй тогтлоос ихээхэн өөр байдаг нь тодорхой билээ. Иймд монголын хөгжмийн соёлыг .

1. Монгол угсаатан бүрэлдсэн,
2. Эзэнт гүрэн байгуулсан,
3. Шашин дэлгэрсэн,
4. Зохиогчтой хөгжмийн соёлын харилцаа үүссэн үе хэмээн хөгжлийн дөрвөн үндсэн үе шатуудад ангилж болох байна.

Монгол угсаатан анх бүрэлдсэн түүхэн цаг үест бөөгийн унааны үүрэгтэй байсан “хуур” хэмээх эгэл болхи хийц, бүтэцтэй төө хир хэмжээтэй зэмсгийн маань нэр Монголын эзэнт гүрний үеийн цаг үетэй бараг давхцалтайгаар хөгжмийн зэмсгээр дамжин илэрхийлэх хөгжмийн дуу авиа үүсгэх үйлдлийг, мөн зарим тохиолдолд хөгжим гэгчийг бүхэлд нь төлөөлөх, эцэст зөвхөн хөгжмийн зэмсгээр дамжин гарах хөг дууг төлөөлөх болсон шиг байна.

Жишээлбэл: “Хуур дуу”, “хуурдах”, “хуурын дуу” гэх мэт.

Мөнхүү "хөгжим” хэмээх дуу авианы тусламжтайгаар дүр төсөөлөл бүтээх урлаг маань Монголын эзэнт гүрнүүдийн цаг үед “дуу” буюу “хуур” хэмээн хөгжим хэмээх хүн төрөлхтний бүтээсэн анхдагч тулгын гурван чулуу урлаг болох бүжиг, уран зураг зэрэг урлагийн гурамсан төрлүүдийн нэгийг нь бүрдүүлэх хос хоёр баганын нэгийг бас илтгэх утгатай болжээ. Энэ нь иймэрхүү байдлаар харагдана:

Хөгжим  = Дуу  + Хуур

Энэ нь хөгжмийг нэг бол хүний уушиг цээж, амны хөндий, гавал, өгүүлэх эрхтний оролцоотой дуу гаргаж дуу буюу дуулахуй гэгчийг үүсгэнэ. Нөгөөтэйгүүр байгалийн бэлэн бүтээгдэхүүнээр хүний гар, зохион бүтээх бүтээлч оюун санаагаар урласан авиа гаргах арга, ямар байгалийн бүтээгдэхүүн оролцуулан хийсэн зэргээр ялгаатай багаж, зэвсэгээр хөгжим үүсгэх ба энэ хоёр нийлээд "хөгжим" хэмээхийг бүтээнэ гэсэн утгатай болно.

Монголын Эзэнт гүрний үеээс арай хожуухан баг хаадын үесээс гэхэд "хуур" хэмээх үг маань нэг, эсвэл хос, магад дөрвөн чавхдасыг нумаар нааш цааш таталгаж хөрөөдөн, хавирч хөгжмийн авиа үүтгэх, өөр хоорондоо адил, төстэй заримдаа ялгаа бүхий чавхдаст нумт бүл хөгжмийн зэмсгийг илтгэх болсон шиг байна.

Эдгээр нэрсийг жагсаавал: Чавхдаст нумт хөгжмийн бүл зэмсэгс:

1. ᠠᠮᠠ ᠬᠤᠭᠤᠷ᠃ аман хуур – aman hugur – the “mouth fiddle” (a kind of jew’s harp ).
2. ᠠᠷᠠᠯᠲᠦ ᠬᠤᠭᠤᠷ᠃ аралт хуур – araltu hugur – the “shaft fiddle”.
3. ᠠᠷᠰᠯᠠᠨ ᠬᠤᠭᠤᠷ᠃ арслан хуур – arslan hugur – the “lion fiddle”.
4. ᠺᠷᠦᠳᠢ ᠬᠤᠭᠤᠷ᠃ гарьд хуур – kgrudi hugur – the “garudhi fiddle”.
5. ᠳᠦᠷᠪᠡᠨ ᠴᠢᠬᠲᠡᠢ ᠬᠤᠭᠤᠷ᠃ дөрвөн чихтэй хуур – durvon chihtei hugur – the four-eared khuur.
6. ᠯᠦ ᠬᠤᠭᠤᠷ᠃ луу хуур – lu hugur – the “dragon fiddle” .
7. ᠯᠦ ᠲᠦ ᠱᠠᠨᠦᠭᠠᠨ ᠬᠤᠭᠤᠷ᠃ луут шанаган хуур – lu tu shanugan hugur – the “dragon ladle fiddle”.
8. ᠮᠠᠲᠠᠷ ᠬᠤᠭᠤᠷ᠃ матар хуур – matar hugur – the “crocodile fiddle”.
9. ᠮᠤᠷᠢᠨ ᠬᠤᠭᠤᠷ᠃ морин хуур – morin hugur – the “horse fiddle”.
10. ᠰᠤᠭᠤᠬᠦ ᠬᠤᠭᠤᠷ᠃ суух хуур – suguh hugur – the “bladder fiddle”.
11. ᠬᠠᠯᠬᠠ ᠨᠠᠢᠢᠷ ᠤᠨ ᠬᠤᠭᠤᠷ᠃ халх найрын хуур – halha naiir un hugur – the “Khalkha-Mongolian banquet fiddle”.
12. ᠬᠠᠷ ᠬᠤᠭᠤᠷ᠃ хар хуур – har hugur – the “black fiddle”.
13. ᠬᠤᠶᠥᠷ ᠴᠢᠪᠬᠠᠳᠠᠰᠲᠦ᠃ хоёр чавхдаст –hoyor chibhadastu – the “two strings”.
14. ᠬᠤᠯᠤᠰᠤᠨ ᠬᠤᠭᠤᠷ᠃ хулсан хуур – hulusun hugur – the “bamboo fiddle”.
15. ᠬᠡᠯ ᠬᠤᠭᠤᠷ᠃ хэл хуур – hel hugur – the “tongue fiddle” (a kind of jew’s harp).
16. ᠬᠢᠯᠭᠠᠰᠦᠨ ᠬᠤᠭᠤᠷ᠃ хялгасан хуур – hilgasun hugur – the “cattle hair fiddle”.
17. ᠴᠤᠭᠤᠷ ᠬᠤᠭᠤᠷ᠃ цоор хуур – tsogor hugur – the “tsoor fiddle”.
18. ᠱᠢᠨᠦᠭᠠᠨ ᠬᠤᠭᠤᠷ᠃ шанаган хуур  - shanugan hugur – the “ladle fiddle”.
19. ᠲᠠᠮᠦᠷ ᠬᠤᠭᠤᠷ᠃ төмөр хуур – tumor hugur – the “iron jew’s harp”.
20. ᠤᠲᠭᠠᠭᠦᠷ ᠬᠤᠭᠤᠷ᠃ утгуур хуур – utgagur hugur – the “scoop fiddle”.
21. ᠢᠺᠢᠯ ᠬᠤᠭᠤᠷ᠃ икэл хуур – ikil hugur – the “ikil fiddle”.

зэрэг наанадаж 21 зүйл зэмсгийн нэрс хуучны монгол хэлний тайлбар толь бичгүүдэд таарч байна.

image.png

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.