04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Олон мянган хүний Фэйсбүүк хуудас халдлагад өртжээ

ВАШИНГТОН. /ВВС/. Хакерууд наад зах нь 81 мянган хүний Фэйсбүүк хуудас руу халдсан бөгөөд тэдгээрийн хувийн зурвасыг нь олон нийтэд цацах төлөвлөгөөтэй байна.

Фэйсбүүкийн 120 сая гаруй хэрэглэгчийн тухай мэдээлэл бидэнд байна гэж гэмт хэрэгтнүүд ОХУ дахь ВВС агентлагт мэдэгджээ. Тэд энэхүү мэдээллээ худалдах зорилготой байгаа хэдий ч уг мэдээлэлд эргэлзээ төрүүлэхүйц шалтгаанууд байгаа ажээ.

Учир нь Фэйсбүүк компани энэ талаар мэдээлэл өгөхдөө, манай аюулгүй байдлын систем зүгээр хэвийн ажиллаж байгаа гэсэн байна.

Тус компанийн аюулгүй байдлын систем хэвийн ажиллаж байгаа хэдий ч хакерууд дээрх мэдээллийг хайлтын системийн нэмэлт өгөгдлүүдийг ашиглан цуглуулсан байх магадлалтай байна.

ЭХ СУРВАЛЖ: Д. Нямтулга /Монцамэ/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.