04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Оскарын талаарх сонирхолтой баримтууд

Оскар болж байна, одууд нэг дор
цугларлаа гэж бид их ярьдаг боловч үнэндээ энэ
шагнал анх яаж бий болсон ямар ямар сонирхолтой 
зүйлсийг өөртөө агуулдаг талаар
сайн мэддэггүй. Оскарын энэхүү баримал нь загалмайтны
илд барьсан баатарыг дүрсэлсэн бөгөөд киноны дамар
дээр зогссон байдаг.Энэхүү киноны дамар нь Жүжигчин,
Найруулагч, Продюсер, Техникч, Зохиолч гэсэн
Академийн 5 чухал салбарын онцлогыг агуулан тэдэн
дээр үндэслэгдсэн байдаг.

1929 оны 5-р сарын 16-с эхлэн энэ ёслолыг

тэмдэглэн өнгөрүүлэх болсон бөгөөд өнгөрсөн жилийн
 буюу 78 дахь шагнал гардуулах ёслол хүртэл нийтдээ
 2,622 оскарын барималыг албан ёсоор гардуулсан байна.

-Энэхүү оскарын шагналын албан ёсны нэрийг "Academy Award® of Merit" гэдэг байна.

-Уг баримал маань босоогоороо 34 см өндөртэй, жин нь 3,8 килограмм жинтэй.

-Уг баримал нь цугтамал бөгөөд металын холимог, цэс,никель, мөнгө, эцэст нь 24 кратын алтаар бүрсэн байдаг юм байна.

-Metro Goldwyn –Mayer н ахлах ерөнхий зураач Cedric Gibbons загварыг нь гаргаж, Los Angeles –н барималч George Stanley гүйцээж хийсэн байна.

-Оскарын энэхүү баримал нь загалмайтны илд барьсан баатарыг дүрсэлсэн бөгөөд киноны дамар дээр зогссон байдаг.Энэхүү киноны дамар нь Жүжигчин, Найруулагч, Продюсер, Техникч, Зохиолч гэсэн Академийн 5 чухал салбарын онцлогыг агуулан тэдэн дээр үндэслэгдсэн байдаг.

-1929 оны 5-р сарын 16-с эхлэн энэ ёслолыг тэмдэглэн өнгөрүүлэх болсон бөгөөд өнгөрсөн жилийн буюу 78 дахь шагнал гардуулах ёслол хүртэл нийтдээ 2,622 оскарын барималыг албан ёсоор гардуулсан байна.

-Оскар хэмээх энэхүү нэр хаанаас үндэслэгдсэн бол?

Хамгийн их дэлгэрсэн түүх нь Академийн номын санч, гүйцэтгэх захирал Margaret Herrick анх уг барималыг хараад авга ах Оскартай маань ямар адилхан юм бэ? гэж хэлснээс хойш Академийнхан Оскар гэж нэрлэх болсон байна. 1930 оны сүүл үеэр уг хоч нэр илүү хэрэглэхдэх болсон ч 1939 он хүртэл Академийнхан албан ёсоор Оскар гэж нэрлээгүй байсан байна.

-Оскар өөрийн цутгамал биеэ өөрчлөөгүй ч 1945 онд түүний дизайныг өөрчилж суурийг нь арай өндөрсгөсөн байна.

-1982 оноос хойш Академийн шагналын мэргэжлийн компани болох R.S .Owens & Company нь Оскарыг өө сэвгүй шар цутгамал бадлаар хийх болсон аж.Уг ажлын үйл явц нь 50 барималыг 3-4 долоо хоногт хийдэг юм байна.

-Энэхүү Академи нь 10-н өөр шагналын төрөлтэй бөгөөд үүнд Jean Hersholt н Хүмүүнлэгийн шагнал/ Jean Hersholt Humanitarian Award /, Gordon E. Sawyer Award, Онцгой амжилтын шагнал болох Special Achievement Award, Irving G. Thalberg Memorial Award / Ирвэний нэрэмжит шагнал / мөн Honorary Award/ Хүндэтгэлийн шагнал/ гэж байдаг.

-Хамгийн анхны Оскарын шагналын эзнээр The Last Command and The Way of All Flesh- кинонд тоглосон нэрт жүжигчин Emil Jannings тодорч байсан байна.

Оскар маргаангүй дэлхий дахинд хамгийн ихээр алдаршсан шагнал билээ.1929 оноос хойш одоог хүртэл тогтвортойгоор ямар ч зэрэг дэвгүйгээр түүхэн дэх хамгийн агуу кино хийгчдэд зориулж гаргасан шагнал юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.