05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Пластик мэс заслын сөрөг талууд

Өдөр бүр дэлхийн сая сая хүүхнүүд Холливудын сайхан бүсгүйчүүдийн толигор сайхан зүс царай, гоолиг биеийг биширч, тэдэнтэй ижил болохын тулд бусдын нүүрийг өөр дээрээ хэмжиж үздэг. 
Гоо сайхны мэс заслыг эрт дээр үеэс Египет, Грекд хийж ирсэн бөгөөд харин XX зуунд пластик мэс засал оргилдоо хүрсэн юм.  
Силиконон хөх, бамбагар уруул, нарийссан бэлхүүс, хиймэл шүд, уртсгасан хөл. Энэ жагсаалтыг эцэс төгсгөлгүй үргэлжүүлж болно. Шоу бизнесийн оддын хамгийн сайн найз нь гоо сайхны мэс засал. Нэг зориглосон бол зогсоно гэж үгүй. Хэдэн ч удаа мэс заслын ширээн дээр хэвтэхэд бэлэн. Сайхан л харагдаж байвал эрүүл мэндээ золиослох ч юу ч биш. 
Пластик мэс заслыг моод болгосон хүн нь алдарт Мэрилэн Монро гэдэг. Тэрбээр нүүрнийхээ арьсыг татуулж хамрынхаа хэлбэрийг засуулсан гэнэ. Харин сүүлчийн мэс засал нь амжилтгүй болсон тул алдарт секс билэг тэмдэг маань хагас жил гаруй бамбайж хавдсан нүүрээ нууж явсан бөгөөд мэс засал хоолойд нь нөлөөлсөн учир дуулж чадахгүй байжээ.
Зарим мэс засал амжилттай болж гайхалтай үр дүнд хүрдэг ч өмнө байснаасаа хэд дахин дордож насан туршдаа зэрэмдэг царайтай болох нь бий. Майкл Жейксон үүний тод жишээ. Тэрбээр өөр дээрээ хамгийн хүнд гоо сайхны мэс засал хийлгэж арьсынхаа өнгийг өөрчилсөн нь харамсалтай үр дүнд хүргэж поп-хаан маань дэлхий нийтийн егөөдлийн бай болоод байгаа. Нүдэнд дулаахан хар арьс нь нэг цагаарч нэг хар хөх өнгөтэй болж бүр аймаар муухай хүрэн толботой хүртэл болж өнгөө өөрчлөөд авсан. Тэрбээр хамраараа тоглосон нь бас л бүтэлгүйтсэн. Сармагчных шиг онгорхой хамар нь юу юугүй унах гэж байгаа тухай шар хэвлэлүүд сүүлийн хэдэн жил бичиж байна. 

Тэгвэл гоо сайхны мэс засалтай холбоотой хамгийн том шуугианыг инээдмийн алдарт жүжигчин Жоан Риверс дэгдээсэн юм. Мэс засал бүтэлгүйтсэний улмаас түүний нүүр нь ямар ч хөдөлгөөнгүй баг болж хувирчээ. Хуучин төрхөндөө буцаж орохын тулд тэрбээр хоёр жил хүмүүсийн нүднээс нуугдаж явсан гэнэ.  
Тэгвэл хамгийн олон удаа мэс засалд орсон оддын жагсаалтыг дуучин Шер тэргүүлдэг. Тэрбээр яг л хар тамхинд орсон юм шиг гоо сайхны мэс заслыг ухаангүй шүтэн биширдэг байна. Мах цуснаас бүтсэн хүний нүүр шиг харагдахаа болиод удсан гэнэ, дуучны нүүр. Гэсэн хэдий ч Шер гоо сайхны мэс заслаас хэзээ ч буцахгүй гэж мэдэгдэж байна. 
Тэгвэл Латин Америкийн бахархал Женнифер Лопес дор хаяж таван удаа мэс засал хийлгэсэн. Тэр ч бүү хэл гоо сайхны мэс засалд шинэ маяг оруулж ирсэн гавьяатай. Женниферийнх шиг өгзөгтэй болохыг мөрөөдсөн сая сая хүүхнүүд өгзгөндөө силикон шахуулж байна.

Тэгвэл “Их хотын секс” киноны од Сара Жессика Паркерыг хэн ч сайхан бүсгүй гэж хэлдэггүй байсан гэнэ. Зөвхөн хамраа л гэхэд тэрбээр гурван удаа засуулсан. Голдуу эмэгтэйчүүд гоо сайхны мэс засал хийлгэдэг гэж ойлгож болохгүй юм. Сүүлийн үед эрчүүд ч энэ зүгт хошуурч байгаа аж. Кино ертөнцийн нэртэй одод ч үлгэр дууриал үзүүлж байна. Эрэлхэг, дайчин царайтай гэхдээ цаг хугацааны хатуу хуулиар үрчлээнд дарагдаж байгаа Сильвестер Сталлоне, Арнольд Шварцнеггер нар үүний тод жишээ. 
Хамгийн их гоо сайхны мэс засал хийлгэдэг ард түмэн америкчууд. Жил бүр тэд долоон тэрбум ам.долларыг энэ зорилгоор үрдэг. Тэдний ихэнх нь 30 гарсны дараагаар нүд орчмын үрчлээсээ татуулдаг бол, 50 гараад нүүр царайгаа бүхэлд нь янзлуулахыг хүсдэг гэнэ. 
Одод ч яахав мөнгө хайрлалгүй хамгийн чадварлаг эмч нараар чанартай мэс засал хийлгэдэг биз. Гэтэл энгийн хүмүүс өөрсдийнхөө халаасанд тохируулан эмнэлгээ сонгож эмс засал хийлгэх нь өндөр эрсдэлтэй.

Эмэгтэйчүүдийн хамгийн их хүсдэг мэс заслын тоонд хөх томруулах орно. Аварга хөхтэй тачаангуй ододтой ижил болох гэсэн хүүхнүүд ханаж цадна гэж үгүй. Силиконоо даахгүй болтлоо чихүүлнэ. Гэтэл нэг л өдөр хөх нь задарч хамаг гоо сайхан нь нүд халтирмаар гоожоод зогсохгүй амь насанд нь ч аюул учруулдаг аж. Жишээлбэл, Английн “Челси” багт тоглодог алдарт хөлбөмбөгчин Дидье Дрогбагийн найз бүсгүй Английн загвар өмсөгч Алисия Дювалийн силикон шахуулсан хөх нь задарсан гэнэ. Эмч нар түүнд яаралтай тусламж үзүүлээгүй бол үхлийн ирмэгт тун ойрхон байжээ.  
Зарим силикон хугацаа нь дуусахаар ч юм уу ямар нэгэн шалтгаанаар гоожиж эхэлдэг байна. Хөхнөөс гоожиж байгаа силиконон шингэн тийм тааламжтай зүйл биш гэдэгтэй та санал нийлнэ байх. Бүх зүйл хоёр талтай байдаг учраас гоо сайхны мэс заслыг шүтэн биширдэг нэг хэсэг хүмүүс байхад эсэргүүцэгчид бий. 
Харин эмч нарын үзэж байгаагаар гадаад үзэмжиндээ сэтгэл хангалуун бус байх нь хүний сэтгэхүйн гажиг гэнэ. Нэг үгээр хэлэхэд өвчин. Гоо сайхны мэс засал сүүлчийн үед улам хямд үнэтэй болж олныг хамарч байгаа. Нэг л өдөр дэлхийн бүх хүмүүс хиймэл нүүр, хиймэл биетэй манекен болж хувирвал яана.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.