05 сарын 21, Мягмар
°C
USD 3,381.28
USD 3,381.28
EUR 3,676.47
JPY 21.71
GBP 4,292.20
RUB 37.25
CNY 467.55
KRW 2.49

Уурлаж бачимдсан үедээ бичсэн Удаах тэмдэглэлээс

Эх орон руугаа яарах хүн бүрийн
Донсолсон сэтгэл энд оршвой...

 
Америкт байгаа монголчуудын
Алдаа оноог би шүүх гэсэнгүй
Амьдралын сайхан руу дөхөх
Ариун тэмүүлэлд нь дэм өгье
Ард түмнээсээ тэд хөндийрэх гээгүй
Ариун шүтээнээ ч гээх гээгүй
Эгэл хүүгийн эзгүйд
Эх орон эзгүйрэхгүй
Эгэл хүүгийн сэтгэлд
Эх орон нь зүүгдэж явдаг юм
Эгэл хүүгийн амьдралын түүх
Эх орны минь түүх билээ
Эгэл хүүгийн мөр
Эх орны минь өглөө билээ
Энд монгол гэдэг нэр дуудагдаж
Энд монголын ирээдүйг бүтээж байна

Цөөвөр чоно монголд үүрлэсэн
Бусармаг энэ үед
Цөөхөн нь монголоо тэжээх
Буруу замын сонголт харагдаж байхад
Хүний нутагт харласан бид
Хөлсний боол шиг байхаас яахав
Ходоодноосоо илүүчлэн хадалгах мөнгөө
Хөгжлийн төлөө гуйвуулахад
Хөл дор хөглөрөх
Хогиноосоо зайлуулахгүй, халаас хоослогч
Хэн нуугдана вэ, цаана чинь
Хуучин барилгад үнэ шингээн
Хаданд зүтгүүлэх хэн бэ
Халаасанд ирэх цалингаасаа
Хэдэн мянга дахин их үнэ
Хэд хүн наслах болоод
Хэмжээгүй өсөх үнэтэй
Хуучны эдлэл вэ энэ чинь

Хувцас хунаргүй шалдан нийгмийн
Хүсээгүй цалинг
Хэний хэн нь сэтгэж танхайрна вэ
Америк оронд олох мөнгө
Амьдралд хүрэлцэхгүй урсах нь
Ямар тайж ноён нь
Ямбалаад байнаа, цаана чинь
Яасан гэж бид энд цөлөгдөж
Яр шарх шавсан нийгмээ эмчлэнэ вэ
Дэлхийд үзэгдээгүй бузар өвчинг
Дээдэс эх оронд минв
Дүүрээд авчраа юу
Дорно орших миний эх орон
Дээрдэж байна уу гэж асууж чадалгүй
Дотроо бугшин дуугүй суух бид
Харих эрхээ хасуулаад
Хайрт хүмүүсийнхээ хоолны мөнгөний төлөө
Хорогдож хэдий хүртэл суух вэ энд
Цадаж ханасан бол та нар
Цаг бидэнд өгөөч
Цал буурал болохоосоо өмнө

Эх орныхоо барааг харах
Эзэн гэх сэтгэл өгөөч
Идэж ууж ханасан бол та нар
Ижий аавынхаа дэргэд
Үлдэх боломж олгооч
Хүн л юм бол та нар
Хүүдийлсэн мөнгөө аваад
Ханаж цадсан гэдсээ чирээд
Хорвоогийн хаана ч суугаад
Хагасалж барагдахгүй мөнгөөрөө
Хүссэнээрээ явж, зөвхөн бидэнд
Эх орныг минь буцаагаад өгөөч
Энэ л эх оронд төрсөн чинь үнэн юм бол
Энгийн ийм сэтгэл
Эхлээд шийдэх ухвар байгаа биз ээ
Цагаан болсон нутгаа бид
Цайрч үгүйрсэн газраа бид
Урсгал ус нь тасарсан
Уужим тал минь элсэн нүүдэллэсэн ч
Ухаант өвгөдийнхөө ясаа тавьсан
Энэ л эх орондоо бид үлдэе
Энэ л эх орныхоо төлөө
Агаарт цацагдах мөнгө гэж байх ёсгүй ээ...
 
                                   Га 2006 он


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.