04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

2021 он дуусахаас өмнө дотогш өнгийж, өөрөөсөө асуух 21 асуулт

Шинэ оноос өмнө хуучин оноо дүгнэж, амжилт алдаа оноо, аз жаргалтай мөчүүдээ эргэн санацгаая. Өөртөө хэдхэн хором гаргаж, тухтай суугаад дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ хариулах нь юм шүү. Хэрэгтэй бол энэ жилийн зургийн цомог, тэмдэглэлийн дэвтэр, сошиал хаягуудаа ашиглан нэхэн санаарай.

#1 2021 оныг гурван үгээр илэрхийлбэл таны хувьд ямаршуу жил болж өнгөрөв?
#2 Таны хамгийн том амжилт, өөрөөрөө бахархсан мөч хэзээ байсан бэ?


#3 Очсон хамгийн гоё газар? Урьд нь очиж үзээгүй, эсвэл анзаарч байгаагүй газраа очсон уу?
#4 Энэ оны онцлох хүнийг шалгаруул гэвэл таны хувьд хэн бэ? Хэнд хамгийн их талархаж байна?
#5 Энэ онд таныг хамгийн их гайхшируулсан зүйл?
#6 Энэ онд таны амьдралын зорилго өөрчлөгдсөн үү? 2020 онд ямар байсан бэ?
#7 Гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцах харилцаа тань өөрчлөгдсөн үү?
#8 Оны төгсгөлд эргэж хараад "Хэрэггүй зүйлд шаналж байж дээ" гэж харамсах зүйл бий юү?
#9 Энэ онд шинээр ямар ур чадвартай болсон бэ? Ямар ур чадвараа илүү гүнзгий хөгжүүлэв?
#10 Энэ онд шинээр ямар найзуудтай болсон бэ? Тэдний юу нь таныг хамгийн их татав?
#11 Энэ жилийн хамгийн хөгжилтэй мөч хэзээ байв? Хэзээ элгээ хөштөл инээсэн бэ?
#12 Энэ онд ямар сайн дадалтай болов? Яагаад тэр дадал танд төлөвшсөн гэж бодож байна?
#13 Жилийн өмнө огт өөрөөр боддог байсан зүйлээ энэ онд өөр өнцгөөс харсан тохиолдол бий юу?
#14 Эхлүүлэхдээ айж байсан ч явц дундаа амжилт олсон зүйл байгаа юу?
#15 Энэ жил бусдаас мэдэрсэн хамгийн сайхан мэдрэмж юу байв? Бусдад бэлэглэсэн сайхан мэдрэмж байсан уу?
#16 Энэ жил хийсэн хамгийн галзуу, солиотой, хөгжилтэй зүйл юу байв?
#17 Юуг хийгээгүйдээ баярлаж байна?
#18 Энэ жилээс нэг л өдрийг сонгоод "Төгс өдөр" гэж нэрлэвэл хэзээ байх вэ?
#19 Энэ жилийн шилдэг ном, кино, хөгжим юу байв? (Сонирхдог зүйлээрээ баяжуулан жагсаалт гаргаарай)
#20 Жилийн өмнөх өөртэйгөө уулзвал юуг захихыг хүсэх вэ?
#21 Эцэст нь, энэ онд юунаас хамгийн их аз жаргалыг мэдэрсэн бэ? Хэзээ хамгийн их аз жаргалтай, баяр хөөртэй, амар амгалан байсан бэ?

 

Эх сурвалж: Г.СҮРЭН /ub.life/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.