02 сарын 24, Бямба
°C
USD 3,386.98
USD 3,386.98
EUR 3,667.76
JPY 22.50
GBP 4,291.30
RUB 36.42
CNY 470.56
KRW 2.55

Ирэх 30 жилд нийт ажлын байрны тал хувийг роботууд эзэлнэ

ВАШИНГТОН. /Sputnik/. Компьютерын салбарын мэргэжилтэн Моше Варди эрдэм шинжилгээний бага хурал дээр үг хэлэхдээ, ирэх 30 жилийн хугацаанд дэлхийн нийт хүн амын тал хувь нь роботуудын улмаас ажилгүй болно гэжээ.

Хьюстоны Райс Их Сургуулийн компьютерийн ухааны профессор М.Варди Шинжлэх ухааныг дэмжих Америкийн нийгэмлэгийн /AAAS/ хуралд оролцон үг хэлэхдээ “ямар ч ажлын талбарт роботууд хүмүүсээс хавьгүй илүү ажиллах тэр цаг үе бидний өмнө ойрхон ирээд байна. Ийм нөхцөл байдал үүсэхээс өмнө олон нийт дараах асуултыг өөрсдөөсөө асуух хэрэгтэй: Хэрэв робот машинууд хүний хийж чадах бараг бүх ажлыг хийж чаддаг болох юм бол хүмүүс юу хийх вэ?” хэмээн Варди ярьжээ.

Хэдийгээр тэрбээр нөхцөл байдлыг бага зэрэг хэтрүүлэн дүгнэсэн боловч АНУ-ын эдийн засгийн ирээдүйн талаар түүний санаа зовж байгаа нь нэлээд үндэслэлтэй юм.

Варди цааш нь хэлэхдээ “Сүүлийн 20 жилийн хугацаанд бүтээмж хоёр дахин нэмэгдсэн. Мэргэжилгүй ажилчдын дундаж цалин нь 1968 оны түвшинд байна” гэдгийг дурджээ.

Америкийн үйлдвэрүүд Хятад руу шилжсэн гэж ярьж байгаа тухайд тэрбээр хэлэхдээ “үнэндээ бол бүтээмжийн хувьд авч үзвэл Америк болон Хятад хоёр ойролцоо байгаа.  Харин ажилчдын тооны хувьд авч үзвэл, автоматжуулалтын улмаас ажилчдын тоо 1940-өөд оны сүүл үеийнхээс ч цөөн байна. Бид АНУ дахь үйлдвэрлэлийн салбарын ажлын байрны тал хувийг алдаад байна” гэж дурджээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.