04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Гейтс, Мелинда хоёр дэлхийн хамгийн баян хос

ВАШИНГТОН. /АР/. “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс болон түүний гэргий Мелинда нар дэлхийн хамгийн баян гэр бүлийн хосоор тодорчээ.

Зөвлөгөө өгөгч “Wealth-X” компаниас явуулсан судалгаагаар, тэдний хөрөнгө 85.7 тэрбум доллароор үнэлэгдсэн байна. Дэлхийн хамгийн баян хосуудын жагсаалтын хоёрдугаарт, Испанийн хувцасны жижиглэнгийн худалдааны “Inditex” компанийг үүсгэн байгуулагч Амансио Ортего эхнэр Флора Пересийнхээ хамт бичигджээ. Тэд хамтдаа 70.7 тэрбум долларын орлого олсон байна. Гуравдугаарт, 65 тэрбум долларын хөрөнгө хуримтлуулсан Уоррен Баффет, Астрид Менкс нар оржээ.

Баян хосуудын жагсаалтын дөрөв, тавдугаарт, Америкийн үйлдвэр эрхлэгч ах дүүс болох Дэвид, Чарльз нар гэргий нарынхаа хамт оржээ. Жагсаалтын эхний арвын сүүлээсээ хоёр дахь байранд “Facebook” сүлжээг үндэслэгч Марк Цукерберг эхнэр Присцилла Чаныхаа хамт орсон байна. 38.5 тэрбум долларын хөрөнгөтэй тэд “Wealth-X”-ийн жагсаалтад багтсан хосуудаас хамгийн залуу нь болжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.