05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Гэрлэх гэж буй хүн бүрийн мэдэх ёстой 8 зүйл

Өнөө цагт залуучууд гэрлэх гэж яаран зүтгэхээ больжээ. Учир нь гэрлэлт, түүнийг насан туршдаа хамгаалж, авч үлдэнэ гэдэг бол хүний амьдралын хамгийн чухал зүйлийн нэг гэдгийг ойлгож эхэлсэн болохоор тэр байх. Мөн гэр бүлийн сэтгэл судлаачид гэрлэсэн хүмүүс нь ганц бие нэгнээс илүү жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн билээ. Гэхдээ гэрлэхээс өмнө шинжлэх ухаанаар батлагдсан дараах найман фактыг зайлшгүй мэдэж байх нь ирээдүйн гэр бүл тань бат бөх байхад туслах болно.

 

20150126-050

23 наснаас хойш гэрлэ
2014 онд Пенсильванийн их сургуулиас явуулсан судалгаагаар 18 настайдаа гэрлэсэн хосуудын 60 хувь нь салсан гэсэн таагүй хариу гарчээ. Харин 23 наснаас хойш гэрлэсэн хүмүүсийн хувьд энэ үзэгдэл хоёр дахин багассан байна.

20150126-051

“Бал сар” жил орчим үргэлжилдэг
Саяхан гэрлэсэн хосуудын хувьд “бал сар” буюу бие биенээ хүсч хүсэмжилсэн, тэмүүлсэн, бахадсан, хүчтэй мэдрэмж “мөнхөд” үргэлжлэх юм шиг санадаг. Харин Италийн Пави их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар энэ үе ердөө жил орчим үргэлжилдэг болохыг нотолжээ.

20150126-052
Эцсийн эцэст та хоёр огт өөр хүмүүс
Хамтдаа нэг гэрт амьдарч эхэлсэний дараа та хоёр огт өөр хүмүүс гэдгээ ойлгож эхэлнэ. Гэхдээ хосууд энэ үед нэг нэгнээ хүлээн зөвшөөрч, үзэл бодлыг нь харилцан хүндэтгэж байх нь чухал гэдгийг гэр бүлийн сэтгэл зүйчид зөвлөдөг. Энэ бол стресс авч ирэхээс цаашгүй, гэхдээ харилцаагаа авч үлдэхийн тулд заавал туулах ёстой зам юм.

20150126-053

Нэгнийгээ дэмжиж, урам хайрла
Олон удаагийн, олон төрлийн судалгаагаар хосууд бие биендээ атаархалгүйгээр, хэн нэг нь амжилтанд хүрсэн тохиолдолд туслаж, дэмжин, урамшуулах нь харилцааны бас нэг чухал алхам болохыг баталжээ. Жишээ нь эхнэр нь албан тушаал ахисан тухайгаа нөхөртөө хэлэхэд “ Одоо тэгвэл чи ажил ажил гээд байнга оройтож, гэр бүлдээ анхаарал тавихаа болих нь ээ. Чи чадна гэдэгтэ итгэлтэй байна уу?” гэхийн оронд “Ямар сайхан мэдээ вэ хонгор минь. Би чамайг чадна гэдэгт итгэж байсан. Чи үүнд л хүрэх гэж төдийгөөс өдийг хүртэл зүтгэсэн шүү дээ” гэж хэлэх хэрэгтэй.
 

20150126-054

Хүмүүс нэгдмэл, эс нэгдмэл байж болно
Бүр 1950, 60-аад оны үед Канадын сэтгэл зүйч Эрик Берн хүний хувийн талааснь ойлгоход дөхөм болсон гурван түвшинт загварыг танилцуулсан. Тэрээр хүн бүрийг гурван “эго-байдлаас” бүрдэнэ хэмээн тодорхойлсон.
-    Эцэг эх
-    Хүүхэд
-    Насанд хүрэгч

20150126-055

Сайн найзууд байх нь аз жаргалтай гэрлэлтийн нууц
Өнгөрсөн жил эдийн засгийн судалгааны үндэсний товчооноос нөхөрсөг харилцаатай гэр бүлийн эд хөрөнгө арвиждаг болохыг тогтоожээ. Тодруулбал бие биетэйгээ хүндэтгэлтэй, ойр дотно нөхөрсөг харилцаатай хосууд илүү жаргалтай, амжилттай байдгийг тогтоожээ.

20150126-056

Насны зөрүүтэй байдал гэрлэлтийн дайсан
Салаад удаагүй 3000 хосын дунд явуулсан судалгаагаар эхнэр нөхрийн хоорондох насны зөрүү их байх тусам гэрлэлт эрсдэлд орох нь өндөр байдгийг тогтоожээ. Жишээлбэл нэг насны зөрүүтэй бол салат гурван хувь. Таван насны зөрүүтэй бол салалт 18 хувь. Харин 10 насны зөрүүтэй бол салалт 39 хувь хүртэл нэмэгддэг байна.

20150126-057

Үүрэг хариуцлагаа тэнцүү хуваа
Гэрлэсэн хосуудын 60 хувь нь гэр орны ажил гэрлэлт амжилттай байхад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг болохыг баталжээ. Сэтгэл зүйч Пол Ссучмений зөвлөж буйгаар эхнэр, нөхрүүд гэр орны ажлаа хуваан хийж, үүрэг хариуцлагаа эн тэнцүү үүрэх нь цаг хугацаа хэмнээд зогсохгүй сэтгэл санаанд ч таатай нөлөө үзүүлдэг байна.

О.Цолмон


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.