05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Дотны найздаа ч хэрэглүүлэхээс татгалзах гоо сайхны 5 хэрэгсэл

Дотны найзууд бие биенээсээ юугаа ч харамладаггүй. Тэдэнд байхгүй гэж хэлэх эрх байхгүй. Гэхдээ зарим нэг тохиолдолд заавал “үгүй” гэж хэлж байх ёстой ажээ.

Жишээ нь найз охин чинь танайд ирж хоножээ. Өглөө босоод нүүрээ будах гэтэл гоо сайхны кошелёкаа гэртээ орхисон байжээ. Мэдээж та түүнд гоо сайхны бүтээгдэхүүнээсээ хэрэглүүлэх хүсэлтэй байсан ч үүгээрээ өөрийнхөө арьс, эрүүл мэндийг аюулд оруулж болзошгүйг мартаж болохгүй.
Ялангуяа гоо сайхны зарим нэг бүтээгдэхүүн, хэрэгслүүдийн талаар ярьж буй үед нөхөрлөлийн талаар хэсэгтээ мартаж үз. Ингээд хамгийн ойрын хүндээ ч хэрэглүүлэхээс татгалзах гоо сайхны хэрэгслүүдээс дурдая.

Нүүрний тос
Бид нүүрнийхээ тосыг хурууныхаа өндгөөр хутган авч түрхдэг. Ингэснээр мэдээж нян, бактери орж, солилцож л байгаа. Тиймээс дахин нэг өөр төрлийн нян нэмээд яах билээ. Хэдий түрхэхийн өмнө гараа угаасан ч асуудлыг шийдэж чадахгүй.

Уруул өнгөлөгч
Хүүхнүүд бид үдэшлэг цэнгүүн, эсвэл ажил дээрээ ч дотны найз бүсгүйгээсээ уруул өнгөлөгчийг нь гуйж аваад түрхчихдэг заншилтай. Энэ бол аюултай. Урууланд хүрч байгаа дурын бүтээгдэхүүн халдвар тархах эх үүсвэр болдог. Мөөгөнцөр, үлд, хомхой гэх мэт.

Сормуусны будаг
Сормуусны будагны багс мөн л бактер дамжуулагч. Таны болон бусдын сормуус, зовхин дээр “амьдарч” байгаа их хэмжээний бактер багсаар дамжуулагдан тархах аюул өндөр. Нүдний халдварт өвчин удаан хугацааны дараа илэрдэг.

Крем, пудр түрхэгч
Энэ гоо сайхны туслах хэрэгсэл хамгийн их эрсдэл дагуулдаг. Түүний зөөлөн, гөлгөр бас чийглэг гадаргуу нян үржих таатай нөхцөл болдог. Тиймээс крем, пудр түрхэх үед нян гоо сайхны бүтээгдэхүүнд дамжин орж уүр аюултай нөхцөл байдал бий болгодог. Түрхэгчийн бохирдлыг бууруулахын тулд долоо хоногт нэг удаа халуун усанд шампуньдаж угаах хэрэгтэй. Мөн бүрэн хатсаны дараа хэрэглэнэ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.