05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Зангиаг гоёмсгоор зангидах арга №1

Энэ зөвлөгөө зөвхөн эрчүүдэд төдийгүй ханьдаа, найз залуудаа хайртай, халамжтай эмэгтэйчүүдэд тун хэрэгтэй байх болно.

Зангиаг зөв зангидаж сурах нь жинхэнэ жентлеменүүд болон халамжтай бүсгүйчүүдэд байх ёстой хамгийн чухал дадал зуршил, чадвар юм.

Энгийн зангилаа

Энэ нь гоёмсог, дэгжин, цэгцтэй харагдахын дээр ердөө хэдхэн алхмаас бүрдэнэ. Мөн өргөн зангиа болон өндөр эрчүүдэд тохирох зангилаа юм.

20150301-015

1.    Зангианы үзүүрийн өргөн хэсгийг эргүүлж, оёдлыг нь гадагш харуулна.
2.    Өргөн хэсэг дээгүүр нарийн хэсгийг тэгнүүлэн тавина.
3.    Дараа нь өргөн хэсгийг давуулан гаргаж ирнэ.
4.    Гаргаж ирсэн хэсгээ зангианы хоолой хэсгээр оруулан гаргаж ирнэ.
5.    Өргөн хэсгийг татаж, дөрөвдүгээр алхмын үед бий болсон ”чих” рүү шургуулна
6.    Өргөн үзүүр хэсгийг доош нь татан, зангилааг чангална.
Ингээд л энгийн зангилаа бэлэн боллоо. Амархан байгаа биз.

О.Цолмон


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.