05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Лионель Мессигийн амьдралын алтан дүрэм

-    Миний хөл миний өмнөөс ярьдаг
-    Би хөлбөмбөг тоглодог.  Харин хөлбөмбөг бол миний дуртай тоглоом.

-    Би 12 настайгаасаа Барселонд амьдарч байгаа. Гэхдээ энэ нь олон аргентин хүмүүсийн бодож байгаачлан аргентин байхаа больсон гэсэн үг биш.
-    Би Пеле, Марадона, Стефано нарын агуу хүмүүст маш хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ намайг тэдгээр хүмүүстэй харьцуулаасай гэж хүсэхгүй байна. Энэ талаар намайг тэтгэвэрт гарсан хойно л ярья.
-    Хүүхэд байхаасаа л би бүх зүрх сэтгэлээ хөлбөмбөгт зориулан маш амар амгалан амьдралаар амьдарч байгаа. Найзууд маань намайг гадуур гарья, зугаалья хэмээн дууддаг байсан ч би маргааш бэлтгэлтэй гэдгээ санан татгалздаг байлаа. Одоо ч тэр байдал өөрчлөгдөөгүй.
-    Золиос болон авъяас үргэлж хамт явдаг
-    Өдөр бүр чи шинийг суралцдаг бол амьдрал илүү сайхан байхсан
-    Би шилдэг болно гэдгийг эсэргүүцдэггүй. Гэхдээ зөвхөн өөрийгөө төгс төгөлдөрийн байр сууринаас шүүмжлэхийн тулд.
-    Би амжилтаа юутай ч зүйрлэдэггүй. Өчигдөр болсон зүйл өчигдөртөө үлдэнэ. Өнгөрснөө бодож амжаагүй байтал амьдрал маш хурдан өнгөрчих юм. Тэтгэвэрт гарахаараа л бодъё.
-    Шагнал авах нь сайн зүйл. Гэхдээ энэ нь намайг биш сэтгүүлчдийн сэтгэлийг зовоох зүйл.
-    Би хамгийн шилдэг гоолоо нэрлэж чадахгүй нь. Би чухал, чухал биш, гоё, гоё бишийн тухай огт боддоггүй. Финалын шатны тоглолтын бүх гоолууд чухал.
-    Би тэмцээн болгон дээр яг адилхан тоглодог. Яг л финалын тоглолт шиг.
-    Амьдралд хожих, хожигдохоос илүү чухал зүйл байдаг.
-    Эцэг болно гэдэг аливааг шинээр харж сурна гэсэн үг. Өчигдөр чи сая ёухал ажилтай байсан бол харин өнөөдөр зөвхөн чиний хүү байх болно.
-    Хэзээ нэгэн цагт чи өөртөө цаг үргэлж ялдаг хүн байдаггүй юм гэж хэлж байх хэрэгтэй.
-    Мөнгө чамайг сайн тоглох шалтгаан болох ёсгүй. Би одоо болтол ээжээсээ бөмбөг бэлгэнд аваад тоглохоор гадагшаа гүйн гарч байгаа жаал хүү шигээр өөрийгөө төсөөлдөг. Хэрэв надад мэргэжлийн хөлбөмбөгч гэдэг үүднээс төлөхөөс татгалзвалби үнэгүй тоглох болно. Мөнгө тайван, ая тухтай амьдралын эх үндэс ч миний сэтгэлийг хөдөлгөгч зүйл биш.
-    Надад үс засалт, сайхан биеэрээ гайхуулах биш бөмбөгөөр яаж наадаж чаддагаа харуулах нь чухал.
-    Роналдо гайхалтай тоглогч. Энд ямар ч атаархал байхгүй. Хэрэв тэр байхгүй байсан бол би түүнийг давж гарах гэж хичээхгүй байсан. Тэгэхээр хамтдаа байж л явж байна.
-    Аргентиныг зөвхөн Мессигээр төсөөлж болохгүй.

О.Цолмон


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.