05 сарын 01, Лхагва
°C
USD 3,378.30
USD 3,378.30
EUR 3,616.47
JPY 21.54
GBP 4,236.89
RUB 36.26
CNY 466.49
KRW 2.44

Нохой Төв Азиас үүсэлтэй

ЛОНДОН. /BBC/. Өнөөдрийн нохой Төв Азиас гаралтайг өнөөг хүртэл хийсэн хамгийн олон талыг хамарсан генийн судалгаагаар тогтоожээ.

Хүн мянга мянган жилийн турш үржүүлсний хүчинд нохой энэ гарагийн хамгийн олон төрөлтэй амьтан болжээ. Гэхдээ Монгол эсвэл Балба орчмоос анх зэрлэг чоныг гаршуулж, анчдын бүлэгт оруулснаар нохой үүссэн аж.

Их Британийн Корнеллын их сургуулийн доктор Адам Бойко, түүний хамтрагчид хүлээн зөвшөөрөгдсөн үүлдрийн цэвэр цусны 4676 нохой, хүн суурьшсан газрыг золбин 549 нохойд судалгаа хийжээ.

“Өөр өөр бүс нутгийн золбин ноход дээр ажилласан нь бидэнд эдгээр уугуул нохдын гарал үүслийн нэг загвар дээр тогтох боломжийг өгсөн” хэмээн доктор Бойко ярив.

Нохой гаршуулах үйл явц дэлхийн өнцөг булан бүрт харилцан адилгүй явагдсан байж болох ч энэ санааг орчин үеийн нохдын ДНК  нотлохгүй байна. “Чоно, гаршуулсан нохойн дунд бага зэрэг генийн өөрчлөлт орсон ч нэг гаралтай мэт харагдаж байна” хэмээн Бойко нэмж хэлэв.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.