05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Таны дуртай өнгө болон сексийн хоорондын уялдаа холбоо

Хорвоо ертөнц дээр оршин тогтнож буй бүх зүйлс хоорондоо ямар нэгэн шижмээр уялдан холбогддог.

Тэр дундаа хүний мөн чанар түүний дуртай зүйлсээр илэрч байдаг билээ. Үүнтэй уялдан таны дуртай өнгө болон сексийн үед гаргадаг зан араншингийн холбооны талаар сонирхолтой мэдээллийг хүргэх гэж байна.

НЭГ. Улаан өнгө

Таны сэрэл амархан хөдөлж, сексээс бүрэн дүүрэн таашаалыг авч чаддаг. Та тачаангуй, бага зэрэг түрэмгий, олон удаа дур тавих сонирхолтой. Тиймдээ ч та өөртэйгээ адилхан “улаан өнгийг” хос болгон сонгодог.

ХОЁР. Шар өнгө

Та нийцэн зохицох чадвар сайтай, хосоо дуулгавартай сонсч, дагадаг. Тиймээс та сексийн үеэр ханамж авч чадахгүй байсан ч хосдоо найр тавьж чадна. Мөн энэ өнгө бол ижил хүйстнүүдийн дурладаг өнгө.

ГУРАВ. Ягаан өнгө

Та хошигнох, сээтэгнэх дуртай. Амлалт өгдөг ч биелүүлэхдээ хойрго. Бас ягаан өнгөнд дуртай эрчүүд ч сээтэгнэх дуртай, хэд хэдэн хүнтэй зэрэг болзож чадах болно.

ДӨРӨВ. Нил ягаан

Гял цал хүмүүс.  Таны хувьд секс бол сэтгэл ханамж авах өөрийн гэсэн арга. Энэ өнгөний эмэгтэйчүүдэд сексийн үеэр үснийхээ засалтыг муухай болгох, харин эрчүүдийн хувьд оршлыг удаан хийх таалагддаггүй.

ТАВ. Хар

Та ямар ч үед сэтгэл хангалуун байдаггүй. Та ширүүн секс эсвэл садомазохист секст дуртай. “Харуудаас” юу “ирэхийг” урьдчилж мэдэх аргагүй. Тэд өөртэйгээ ижил хосыг хайж байдаг.

ЗУРГАА. Ногоон

Таны хувьд бүхий л учрал анхных шиг. Та зөөлөн,аядуу намуун, уламжлалт сексэд дуртай. Та бага зэрэг гэнэн, тиймээс л эелдэг намуун.

ДОЛОО. Улбар шар

Секс таны хувьд жүжиг, харин та гол дүр нь. Оршил хэсэг бол таны хувьд дур тавихаас илүү. Тэгэхээр дур тавихгүй байх нь элбэг. Хамгийн гол нь сэтгэл хөдөлгөм, бүрэн эзэмдсэн байх нь чухал.

НАЙМ. Бор

Та хамтрагчдаа халуун дулаан, гүн нүнзгий мэдрэмж төрүүлж чаддаг. Та төгс хамтрагч. Дотно харьцаанд орохын тулд танд цаг хугацаа хэрэгтэй. Мөн бүдүүлэг байдлыг тэвчдэггүй.

ЕС. Саарал

Та шийдэмгий биш. Сексийг та гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага эсвэл жирэмслэх боломж мэт ойлгодог. Гэхдээ хоёр “саарал“ учрах юм бол маш сайн зохицно.

АРАВ. Хөх

Та төгс амраг. Хосдоо сэтгэгдэл үлдээж чадахуйц боловсон байдлыг үзүүлдэг. Яг л оронд биш тайзан дээр буй мэт. Та мэдрэмтгий, дур тавьсны дараа ч энэ байдлаа алддаггүй.

АРВАН НЭГ. Цагаан

Та сахил хүртсэн хүн. Таны хувьд секс нь хориотой, бохир зүйл. Та хөшигний ард хувцсаа тайлж, сексийн дараа хоёр удаа усанд орно. бэлэг эрхтэнийг өхөөрдөн дуудах дуртай.

О.Цолмон

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.