05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Урт наслая гэвэл эрчүүдийг амьдралдаа бүү оруул

Шотландын хамгийн өндөр настан 2015 оны нэгдүгээр сарын хоёронд 109 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ.

Жесси Гэллен урт наслаж, эрүүл энх байгаагийнхаа нууцыг энэ үеэр хуваалцсан гэнэ. “The Daily Mail” сонинд өгсөн ярилцлагадаа тэрбээр урт насалж, өдий хүртэл цовоо сэргэлэн, өвчин хуучгүй байгаагаа өдөр бүр хүүхдийн будаа идэж бас эрчүүдээс хол байдагтай холбон тайлбарласан байна. Тэрээр огт нөхөрт гарч байгаагүй бөгөөд эрчүүд зөвхөн таагүй зүйл авч ирэхээс бус сайн юм ердөө байхгүй хэмээн үздэг аж. Тэрээр “Би тогтмол дасгал сургуулилт хийж, өглөө бүр хүүхдийн будаа идэж, огт нөхөрт гарч байгаагүй учраас өндөр насалсан хэмээн итгэлтэй байна” хэмээн өгүүлжээ. Одоо тэрбээр Абердинед байрлах хөгшчүүлийн асрамжийн “Crosby House” хэмээх газар амьдардаг бөгөөд олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, дасгал хөдөлгөөн хийх дуртай, байнга тоглолт үздэг, ням гараг бүр сүмд явдаг гэнэ.
Жесси Гэллен 1906 онд төрсөн бөгөөд 13 настайдаа саальчин болохоор гэрээсээ сайн дураараа явж байжээ.

20150123-026

20150123-027

20150123-028

20150123-029

20150123-030

 

Урт наслая гэвэл эрчүүдийг амьдралдаа бүү оруул

 

Шотландын хамгийн өндөр настан 2015 оны нэгдүгээр сарын хоёронд 109 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ. Жесси Гэллен урт наслаж, эрүүл энх байгаагийнхаа нууцыг энэ үеэр хуваалцсан гэнэ. “The Daily Mail” сонинд өгсөн ярилцлагадаа тэрбээр урт насалж, өдий хүртэл цовоо сэргэлэн, өвчин хуучгүй байгаагаа өдөр бүр хүүхдийн будаа идэж бас эрчүүдээс хол байдагтай холбон тайлбарласан байна. Тэрээр огт нөхөрт гарч байгаагүй бөгөөд эрчүүд зөвхөн таагүй зүйл авч ирэхээс бус сайн юм ердөө байхгүй хэмээн үздэг аж. Тэрээр “Би тогтмол дасгал сургуулилт хийж, өглөө бүр хүүхдийн будаа идэж, огт нөхөрт гарч байгаагүй учраас өндөр насалсан хэмээн итгэлтэй байна” хэмээн өгүүлжээ. Одоо тэрбээр Абердинед байрлах хөгшчүүлийн асрамжийн “Crosby House” хэмээх газар амьдардаг бөгөөд олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, дасгал хөдөлгөөн хийх дуртай, байнга тоглолт үздэг, ням гараг бүр сүмд явдаг гэнэ.

Жесси Гэллен 1906 онд төрсөн бөгөөд 13 настайдаа саальчин болохоор гэрээсээ сайн дураараа явж байжээ.

 

 

http://www.woman.ru/health/medley7/article/147254/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.