04 сарын 16, Мягмар
°C
USD 3,376.45
USD 3,376.45
EUR 3,598.45
JPY 21.94
GBP 4,212.46
RUB 36.07
CNY 466.45
KRW 2.44

Хэзээ ч мөхөхгүй орнуудыг Монгол Улс тэргүүлжээ

20151029 005

НҮБ-ын эрдэмтэд хүн төрөлхтөний мөхлийн картыг гаргахад хэзээ ч мөхөхгүй орны тоонд Монгол Улсыг нэрлэсэн байна.

Тэд дэлхийн улс орнуудын хүн амын нөхөн үржихүйн коэффициентыг гаргахдаа тухайн орны дундаж эмэгтэйгээс төрөөд нөхөн үржихүйн нас хүртлээ амьдарсан охидын тоог ашиглан тодорхойлжээ. Дэлхийн 120 оронд энэ коэффициент 1-ээс бага байгаа юм. Энэ тооцооллоор хамгийн түрүүнд мөхөх орноор Макао, Хонконг, Босни болон Герцеговин, Мальт, Словак, Сингапур, Румын, Унгар, Македон тодорчээ. Харин АНУ, БНСУ, Австрали, Норвегийн хүн ам дээрх орнуудаас арай сүүлд устахаар байгаа аж.

Харин мөхөхгүй удаан тэсэх орноор Монгол Улсаас гадна Африк, Ойрхи Дорнод /Иранаас гадна/, Энэтхэг, Латин Америк /Бразил, Чилиэс бусад/, Индонези, Дундад Ази, Афганистан, Пакистан, Филиппин, Израиль багтжээ.

Манай урд хөрш Хятад улс “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогоо цаашид үргэлжлүүлбэл ердөө 1500 жил тэснэ. Харин хойд хөрш ОХУ-д ердөө 800 жил үлдсэн гэжээ. ”Азийн эмэгтэйчүүд эрт гэрлэхээ больсонтой холбоотой дэлхий даяар төрөлт буурсан” гэж эрдэмтэд дүгнэсэн байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.