05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

ЭНЭ ЖИЛИЙН НААДМААС 5 НАЧИН, НЭГ ХАРЦАГА ТӨРӨӨД БАЙНА

Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн тав, зургаа, долоогийн даваанд наадамчин зон олны сэтгэлийг гэгэлзүүлсэн олон сайхан барилдаанууд болж өнгөрлөө.Энэ жилийн наадамд тав давсан аймгийн арслан Ч.Батчулуун, Б.Суманчулуун, Адъяабат, Лха-Очир, ц.а Б.Бадамсүрэн нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийг зарлигаа буулган наадамчин олон түмний өмнө хүндэтгэлтэйгээр Монгол Улсын начин цол, үнэмлэхийг нь гардууллаа. Харин зургаагийн даваанд Улсын арслан Д.Азжаргалыг давсан улсын начин Б.Пүрэвсайхан Монгол Улсын харцага цолтон боллоо.

Зургаагийн даваанд Монгол Улсын аварга С.Мөнхбатыг улсын начин Ш.Жаргалсайхан, Улсын ар

слан Х.Мөнхбаатар, аймгийн арслан Н.Адьяабатыг, Улсын гарьд Д.Рагчаа, аймгийн арслан Л.Лха-Очирыг, гарьд Б.Гончигдамба аймгийн арслан Б.Суманчулууныг, гарьд Н.Ганбаатар аймгийн арслан Батчулууныг, заан Ч.Санжаадамба цэргийн арслан Б.Бадамсүрэнг, улсын харцага Н.Батсуурь улсын начин Р.Пүрэвдагвыг тус тус хаяж долоогийн даваанд хүчээ сорин барилдахаар тунаж үлдсэн.

Үндэсний их баяр наадмын долоогийн даваанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, Архангай аймгийн Булган сумын харьяат Монгол Улсын гарьд Д.Рагчаа, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Монгол Улсын гарьд Б.Гончигдамба, Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, Архангай аймгийн Хашаат сумын харьяат Монгол Улсын заан Ч.Санжаадамба, Увс аймгийн Ховд сумын харьяат Увс нуур дэвжээний бөх Монгол Улсын харцага Н.Батсуурь, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын начин Б.Пүрэвсайхан, Завхан аймгийн Идэр сумын уугуул, Монгол Улсын начин Ш.Жаргалсайхан нар шөвгөрч үлдсэн юм.

Харин долоогийн даваанд Х.Мөнхбаатар арсланг улсын начин Ш.Жаргалсайхан хаяж Монгол Улсын заан цолны болзлыг хангаж наадамчин олноо баясгалаа. Ш.Жаргалсайхан начин тав, зургаагийн даваанд хоёр залуу аваргыг өвдөг шороодуулаад байсан юм. Улсын гарьд Н.Ганбаатар Монгол Улсын харцага цолыг хүртсэн Б.Пүрэвсайханыг давлаа. Улсын заан Ч.Санжаадамба, улсын гарьд Б.Гончигдамбыг өвдөг шороодуулж шөвгийн дөрөвт тунаж үлдлээ. Харцага Н.Батсуурь, улсын гарьд Д.Рагчааг хаяж энэ жилийн наадмын хоёр дахь Монгол Улсын заан цолтны болзлыг хангалаа.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.