04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Энэ улс яагаад ийм Агуу улс болсон бэ?

Би Америк улсын Миннеаполис хотод нэгдүгээр курсээ дөнгөж төгсөөд гэртээ харьж чадахгүй айлын байр түрээслэн сууж байгаа. Манай хотод арьс өнгөний ялгаварлалтаас болоод БОСЛОГО болж байна. Сүүлийн 5 хоног манай хот өдөр шөнөгүй шатаж, буудалцан болж, хүмүүс жагсаал хийж, том худалдааны цэгүүд бүгд хулгайд өртөж, арми цагдаагийнхан хүмүүсээ баривчилж дайрч явж байна. Ер нь нэлээн хүнд л нөхцөл байдалтай, манайхаар бол 7 сарын 1 л гэсэн үг. Энэ нөхцөл байдлаараа хэр удаан үргэлжлэх нь таашгүй юм. ГЭХДЭЭЭЭЭ буцаж харих талаараа энд ярих гээгүй шүү, харин энэ улс яагаад ийм Агуу улс болсныг өөрийн ажигласнаараа нэг тайлбарлах гэж оролдох санаатай. 3 дахь шөнө өнгөрөөд би гэртээ байж тэсэхгүй гарахаар шийдлээ, гарч яг юу болж байгааг хармаар санагдаад болж өгдөггүй.

Манай гэр яг бослого болж байгаа гудамжинд байдаг юм. Гараад л харахад бараг манайхаас бусад бүх байшин шатчихсан байсан. Гэхдээ тэр нээх сонин байгаагүйдээ, юу сонин байсан гэвэл хэдэн мянган хүн энд цугларч өчигдрийнхөө хогийг цэвэрлэцгээж байв. Бүгд л гартаа хүрз, хогийн уут барьчихсан гудамжаа цэвэрлэнгээ дуу дуулцгааж байв. Би хажууд нь яваад очтол шууд гарт ус, бургер 2 бариулаад: "Чи их ядарсан харагдаж байна, жоохон амар" гээл суулгачхав.

Дөнгөж босоод гарсан болохлээр тэгж харсан байхаа. Би бүүр санаа зовоод шууд л гэр лүүгээ гүйж ороод шүүр аваал буцаж гараад л туслав. Энэ нэгэн явдлаараа яааг юу хэлэх гээд байна вэ гэхлээр энэ улсын хөгжил тэр мундаг хүмүүстээ биш байсан юм байна аа. Бүх ард иргэд нь энэ улс эх орон, эрх чөлөө, газар шороондоо хайртай болохоор хэн ч за алив цуглараад гудамжаа цэвэрлэ гэж хэлээгүй байхад гарч ирсэн явдалд л байгаа юм. Гүүэ тэгсэн нэг юм бодогдлоо. Манай Монголчууд 🇲🇳 чинь улс эх орон, эрх чөлөө, газар шороондоо хайртай биз дээ, тэгвэл яагаад гудамжныхаа хогийг цэвэрлэдэггүй юм бэ??? Хариултыг нь сайн мэдэхгүй л юм, гэхдээ мэдэх нь тийм чухал биш байх аа, яагаад гэвэл энэ дутагдлыг яг одоо хүн бүр тус тусдаа шийдэж чадах учраас. Бид өөрсдийн хашаагаа л цэвэрлэчхээд за болчихлоо үүнээс цааш газар үгүй гээд зогсдог. Гэтэл энэ америкчууд хашаанаасаа гараад гудамжаа 7н хоногт нэг гарч цэвэрлээд зүлэг ногоо тарьдаг.

Энэ чинь тэр гудамжаа бусдынх биш өөрийнх, минийх, Биднийх л гэж харсандаа оршиж байгаа юм. Хэдүүлээ тэгвэл эд наршиг байялдаа? Хэдүүлээ нэг юм хийх гэж байрныхаа бүх айлын гарын үсэг цуглуул гэхийн оронд зүгээр өөрсдөө тэрийг нь Хийчихьелдаа? Гудамж чинь хогтой байна уу? очоод шууд хогийн уут бээлий өмсөөд цэвэрлэчихье, сагсны шийд чинь торгүй байна уу? өөрсдөөсөө мөнгө гаргаад дэлгүүр ороод шийдний тор аваад тавчихийлдаа. Хүүхдүүд өлсөж цангаж байхыг Харах хэцүү байна уу? Тэгвэл сар болгон авах цалингийнхаа 5000 мянгыг асрамжийн газар луу шууд явуулчихье. Хэцүү бишээ манайхаан, энд хүмүүс хийгээд байна. Энд хүмүүс хүүхдүүдтэйгээ дотносонгоо хог түүгээд явах шиг сайхан юм байхгүй гэсэн ч хүмүүс байна. Хэдүүлээ юугаараа дутахвээ. За яг өнөөдөр тэгвэл нэгийн хэрэгжүүлчихье тэгэх үү? Бид чадна ш дээ! Тэгээд үүнийгээ хэвшил болгоё, бас дараа 7н хоног яг ахиад хийе? Манайхан залхуу бишээ, залхуу хүмүүс цагаан хэрэм хүрээл зогсох байсан. Коммент хэсэгт өнөөдөр хийсэн нэг үйлээ оруулъя. За амжилт, гараад гялалзуулаад өг!

Facebook ID: Тогтуун Хүч


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.