05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

70 насанд даруулга хэрэгтэй ч ...

 

Гэрэл зурагчин Владимир Яковлев дэлхийгээр хэрэн хэсч ер бусын гайхалтай өндөр настнуудын зургийг авчээ. Эдгээр эмгэд, өвгөд залуу хүмүүсийн хүч хүрч, зориглож хийхгүй зүйлсийг ч хийж байна. Ингээд өдий насны хүмүүс хийж чадаад байхад “Би яачихсан юм бэ?” хэмээн залуу хүмүүст бодрол, өөрийгөө хүчлэх дайчлах чадвар, сэдэл тэмүүлэл өгөх цуврал зургуудыг хүргэж байна. Зурган дээр байгаа хүмүүсийн зарим нь хэдий 70 хол давж 90 дөхсөн ч эгээ л 20 настангуудаас дутахааргүй байгаа биз.

 

Айвон Доль 86 настай. Ухаан орсон цагаасаа л уран гулгалтаар хичээллэсэн ч 80 насандаа автын осолд орсны дараа эмч нар түүнийг спортоор хичээллэхийг хориглосон. Гэсэн ч тэр гулгасаар байгаа бөгөөд бүр тэмцээнд оролцож шагналт байр эзэлсээр байгаа ажээ.

Нина Мельникова 75, Антонина Куликова 75 настай. Тэд 70 нас хүрсэн жилээ хамтдаа бие хамгаалах урлаг болох айкидогоор хичээллэж эхэлсэн. Одоо тэд долоо хоногт хоёр удаа тус бүр гурван цагаар тус спортоор хичээллэдэг бөгөөд бэлтгэлээ огтхон ч тасалдаггүй гэнэ.

20150122-022

Жоанна Каас 86 гимнастикийн жинхэнэ од. Хэдийгээр спортын энэ төрлөөр бага наснаас эхэлж хичээллэдэг ч Жоанна тэтгэвэрт гарсан хойноо буюу 56 насандаа хичээллэхээр зориглосон. Тэр цагаас хойш хэдийн 30 жил өнгөрсөн ч тэр хичээллэсээр.

20150122-023

Мэргэжлийн шүхэрчин Пат Мурхэд 81 настай. Тэрээр 80 насныхаа төрсөн өдрийг 4000 метрийн өндрөөс бүлэг үсрэлт хийж тэмдэглэсэн. Тэрээр эхнэрийн хамт дэлхий даяар аялах дуртай бөгөөд 180 улсад очиж үзжээ.

20150122-016

Грета 61 настай. Шонтой бүжгээр хичээллээд ердөө хэдхэн жил болж байгаа. Одоогоос хоёр жилийн өмнө түүнийг эмч нар остеопороз буюу шохойжилттой   хэмээн оношилж, спортоор хичээллэхийг зөвлөсөн. Харин тэр илүү хөгжилтэй хувилбарыг сонгосон нь энэ.

20150122-017

Монтсеррат Мечо 78 настай. Тэрээр 4000 метрийн өндрөөс шүхрээр үсэрч сэтгэлийн цэнгэл эдэлдэг нэгэн. Мөн түүний амжилтын буухиан жагсаалтанд усанд сэлэлтийн төрөл ч багтдаг.

20150122-018

Ллойд Кан 79 настай. Харин скейтбордингоор 65 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Түүний хувьд  “Shelter Publications Inc” хэвлэлийн компанийн үүсгэн байгуулагч, бизнесмэн эрхэм атал яг л өсвөр насны хөвгүүн шиг байдаг гэнэ.

20150122-019

Пол Феген 78 настай. Насныхаа ихэнхийг тэрбумтан хэмээх цол гуншинтай өнгөрүүлсэн тэрөээр 66 настайдаа дампуурсан. Ингээд л тэр илбэчин болохоор сэтгэл шулуудсан гэнэ.

20150122-024

Дуан Дзинфу 73 настай. Өдий насны хүн гэхэд тэр тун хөнгөн шингэн бас уян налархай. Акробатаар 60 насандаа хичээллэж эхэлсэн бөгөөд 40 жилийн турш шилний үйлдвэрт ажилласан тэрбээр сүүлдээ өвдгөндөө гараа хүргэж ч чадахааргүйгээр хөшсөн байсан гэнэ.

20150122-020

Руфь Флауэрс өнгөрсөн жил 83 насандаа хорвоог орхисон. Гэвч тэр дэлхийн хамгийн нэр хүндтэй диджей нарын нэг байсан. Нөхрөө өнгөрсний дараа тэрбээр Португалиас нүүсэн бөгөөд 66 насандаа алдар цууд хүрч, шөнийн клубуудэд урилгаар ажилладаг болжээ. Тэр Лондон, Париж, Ибиц, Нью-Йорк, Токиод уригдаж байсан.

20150122-021

О.Цолмон

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.