
П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдааны IV байрын шагналт, Улсын филармонийн гоцлол дуучин, Монгол Улсын соёлын элч Э.Анхбаяртай ярилцлаа. Түүнийг Консерватор, Улсын филармонийн захиргаа хүлээж авч, баяр хүргэсний дараа тухлан суусан юм. Онгоцноос буумагцаа мэргэжлийн багш, Ардын жүжигчин Б.Жавзандуламдаа үнсүүлнэ гэж төлөвлөсөн ч, багш нь гадаадад яваа гэж дуулаад шууд гэртээ харьсан гэж байлаа. Уралдааны эргэн […]