05 сарын 01, Лхагва
°C
USD 3,378.30
USD 3,378.30
EUR 3,616.47
JPY 21.54
GBP 4,236.89
RUB 36.26
CNY 466.49
KRW 2.44

''Согтуу Монгол хүний нутагт'' Сохлон бичсэн тэмдэглэлээс...

Энд ирэхэд анх Эзэн гэх намхан хятад Эдний хайртай ажилтан Эрэлхэг тулаач согтуу монгол Намайг угтлаа Нармай дээрээ хавдчихсан Туранхай өндөр хөх залуу Тулаан хийж хоносон гэх Түндгэр хөөрхөн жижиг залуу Тоолвол нас бага Тэр хоёр хоорондоо үзэж Шөнөжин архитай тулалдаж Шаралхаж биесээ нөмөргөө юм уу Тал нутгаа булаалцсан уу Тэнхээ хүчээ сорих гээ юм […]

Зүүд зүүд хэвээр үлдлээ зохиолын хэсгээс

Ээжээс нь захидал ирлээ Эвхээстэй захидлыг задлаж чадалгүй Эхэр татан уйлсан гэдэг Энэ ээжийн минь захиа гээд Эзэндээ хэлэн хөөрч байсан гэдэг Удаан сууж тайвшираад Уутнаас захидлыг гаргаж Уншиж суухдаа нүд нь бүрэлзэж Уучилаарай ээжээ хэмээн Угзарч үсээ зулгааж байсан гэдэг Урагшгүй амьтан гэж өөрийгөө зүхэж Утгын ятга хөгжимний Утасыг татаад тавих шиг Уянгалуулан гиншиж […]

Зүүд зүүд хэвээр үлдлээ зохиолын хэсгээс

Хагацалд олон жил тарчилаад Ханиа харахын даваан дээр Хорвоо жаргалыг нь булаасанд Хорссон бүсгүй яахаа мэдэхгүй Хүний нутагт яс нь бутарсан Хөөрхий ханиа өрөвдөхдөө Хамтдаа дуусах хувьгүй өөрийгөө ч Хараалаар үхүүлж чадаагүйдээ харамсана.      


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.