05 сарын 01, Лхагва
°C
USD 3,378.30
USD 3,378.30
EUR 3,616.47
JPY 21.54
GBP 4,236.89
RUB 36.26
CNY 466.49
KRW 2.44

"Зүүд зүүд хэвээр үлдлээ" зохиолын хэсгээс

Ханьдаа зориулж бичсэн захидлаас
Хэдэн бээрийн газраар бид
Хэдэн өвлийн хүйтнээр бид
Харахгүй биесээ зөвхөн сонсох л гэж
Хайртай болцгоосон орчлонгын нөгөө захаас
Амраг чамдаа хайртай гэдэг үгээ
Ахин нэг хэлж үзмээр бодогдоно
Хань гэдэг нэгэн насаар
Хамтдаа бай гэж бурханаас
Ганц биеийг минь бүү ганцаардах гэж л
Гэгээн тэнгэрээс чамайг надад
Гэргий болгож илгээсэн, би тосоод л авсан
Илчит өврөө харамгүй өгч бай гэж
Нартай сартай дэлхийд
Намайг чамтай учруулсан юм
Гэтэл юу болоод энэ вэ
Гэртээ байгаа мэт чамайгаа сонслоо ч

Монгол Америкийн Бизнес форум амжилттай явагдаж байна. АНУ-д байнгын үйл ажиллагаатай 15 Минут студийн бэлтгэсэн мэдээг хүргэж байна.

Гэрэлгүй харанхуйд тэврээд зогсох
Гэмгүй нөгөө орчин хаачив даа
Өөх байлаа халаахгүйгээр
Хайлах юм гэж үү
Өрөвч чи минь намайгаа гэсэн ч
Халамжилж энэ холоос чадна гэж үү
Чамайгаа тэврэхсэн гэж би
Чанадын холоос хүсч байгаа шиг
Гудас хөнжлийг минь чи
Бүлээсгэхсэн гэж хүсч л байгаа
За гэсээр таван жил
Зааны явдлаар биш
Салхины исгэрээгээр хийсчихлээ
Савраар унах аргал шиг гээгдчихлээ

Холын хол хоцорсон энэ хугацаа шиг
Холдсон амрагын өвөр гэдэг
Хөлдөөгчний сүү шиг зайрмагдаад
Хожмын өдөр хэсэх болов уу
Ус л залгилах хүний нутагт
Ууттай цайгаа санах л юм
Уудлаад өгөх айлын цай
Умдаалаад суух чинийхтэй минь яаж адил байхав
Хөөрхий бид чинь хүн болохоор
Хоёр биендээ бараа бололцох
Хүний хүүхний өврөөс би
Хүүхэн хонгор руугаа л илүү тэмүүлэх юм даа
Олоон жилийн өмнө чинийхээ
Оосоргүй гэр шиг дугараг алаг нүдтэй
Оргилуун хорин насны сайхан зургийг чинь
Олон хүн үзээд энд

Уран сайхны зураг юм шиг гэх
Урамтай үгсээр нь би тэжээгдэх тэр л үед
Булигалах зүрх минь хүчит аадар адил
Будандан манандаад гэнэт асгарах шиг
Бусдаас чамайгаа харамлаад л
Бүтэн өдөржин бараандан явах юм
Таван жил чамайг минь татах
Танхил хархүү байсан л байх
Татлаа гээд чи минь явчих
Таагүй мэдээ би сонсоогүй ч
Хэлж мэдэхгүй суух хугацааанд
Хүн гэдгийг чинь би мартаагүй
Хэн гуайд очлоо ч чамайг минь
Хэнгэдэг цээжиндээ над шиг тэврээ болов уу
Одоо л гэсээр өнгөрч буй бидний амьдрал
Оршсон ч юм шиг үгүй ч юм шиг

Зүүд зэрэглээ адил
Зүрхтэйгээ хамт зогсох л байх даа
Хэзээ гэхийг мэдэхгүй ч бид
Хэзээ уулзахаа бас мэдэхгүй юм гэж үү
Ойрноос нэг совин ч юм уу
Онгирхон зан минь
Орчих зүүдээр солигдоод
Орноос өндийдөг боллоо
За энэ ч яахав дэмий зүйл
Санаагаа дагавал энд үүрд үлдэх нь
Сайхан амрагаа дагаад ингээд харъя даа
Захиа очих өдрөөр би
Захиатайгаа ч хамт очиж юун магад
Охин хүү хоёрынхоо хувь тавиланд л

Өөрөө буруутай юм шиг суух вий гэхээс
Өөрчилж бодол минь буцаад байна даа
Өврөөр сольж боломгүй заяа
Өнөөдөр бидэнд л олгогдсон нь гаслантайя
Өндөр тэнгэрээс өөр тавиланг
Өргөн Монголд минь олгоогүй нь гутамшигтайя
Жавхаалаг алхаанд чинь бутарч байдаг
Жирэвгэр нүдэнд чинь сөгдөж унадаг
Жинхэнэ сэтгэлд чинь хайлж урсдаг
Жирийн хүү миний хайр өнөөдөр
Урьд урьдаас илүү нурж
Ухаангүй санааширан бухимдаж сууна даа
Урагшгүй нөхрөө өршөөж соёрхо
Угаас хайр гэдгийг хүндэлж үзээрэй
Хүн бүхэн адилгүй
Хүлэг болгон жолоогүй
Хүссэнээ бусдаас авч чаддагсан бол
Хүлээстэй мэт би юунд тарчилах билээ
Тэгвээс би

Сайханд баясан сатаарч
Салхинд намирах шиг гэгэлзээд
Саадтай хорвоог чимхэж ёолуулаад
Сархад шиг насаараа жирийлгэж явахсан даа
Чинхүү явах хүмүүст л би
Чихэндээ ч итгэхгүй, нүдээрээ атаархаж
Чив чимээгүй дүлий мэт
Чинэрч бачимдан дуугүй явна
Амьдрал хоёр талтай гэдэг
Амраг сэтгэл ч гэсэн хоёр болов уу
Айлынх руу гүйгээд өөрийнхийг мартдаг нь
Амьдралын баяр жаргал гэж үү
Ямар ч байсан хамилаан шиг хувирч
Ядарсан чамаасаа холдож чадахгүй нь
Ямар ч гэсэн өөдрөг хүслээр
Ялаа шиг орноо тэмээ шиг болгоё
Нойр хулжин хэсэг суухдаа
Нойтон нүдтэй үүнийг бичлээ
Номч хүн шиг ихийг тунгаан
Ноороглож байж арайхийн дуусгалаа

Зохиолч шиг надаас олон үг гарахгүй
Зовлонд шантарсан сэтгэл минь энэ
Зовлогоо мартсан хожимын инээмсэглэлийг
Зөвхөн хоёул гэж зүүдлээд унтлаа
Жаахан хором үлдлээ
Жавартай шөнө солигдож
Жаргалтай өглөө наадахад
Жаахан шүү дээ хань минь...
Гэж дуусгасан тэмдэглэлийн ард
Гэрэлтсэн царай биш уруудуу
Гэмшил дүүрэн таагүй суухдаа хүү
Нуурын ус шиг дүүрэн нулимс
Нүдэнд нь үзэгдээд
Нөмөрлөж суусан даа хөөрхий
Эр хүний нулимас тэхдээ
Эрчилж ирээд тавигдах олс шиг
Хормын дотор л үгүй болох нь
Харин зохиолч надад ч байдаг л байсаан.
 
                                       Га. 2006 06 08


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.