05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Дэлхийн хамгийн том нисэх онгоц Австрали руу хөөрлөө

КИЕВ. /Anadolu/. Дэлхийн хамгийн том нисэх онгоц өчигдөр Украины нийслэл Киев хотоос Австралийг чиглэн хөөрлөө.

“Ан-225 Мрия” нисэх онгоц эхлээд Чехийн нийслэл Прага хот руу ниссэн бөгөөд тэндээс нийт 130 тонн жинтэй цахилгаан үүсгүүрийг туслах тоног төхөөрөмжүүдийн хамт ачин, Австралийн Перт хотод хүргэнэ гэж Украины нисэх онгоцны үйлдвэрлэл, үйлчилгээний “Антонов” компани өчигдөр мэдээлэв.

“Нисэх онгоц 15 580 км-ийн зайд нислэг үйлдэж, ням гарагт Перт хотод газардахаасаа өмнө Чех, Туркменистан, Энэтхэг, Малайзад буулт хийнэ. Энэ үеэр олон мянган хүн дэлхийн хамгийн том нисэх онгоцыг харах боломжтой” гэж “Антонов” компанийн мэдээлэлд дурджээ.

“Ан-225 Мрия” нисэх онгоцны загварыг анх 1984-1988 оны хооронд гаргаж, үйлдвэрлэсэн бөгөөд 250 тоннын даацтай аж. Улмаар 2000 онд уг нисэх онгоцыг шинэчилснээр 2001 оноос арилжааны нислэг үйлдэх болжээ. 

Энэ нисэх онгоц 84 метр урт, 18.1 метр өндөр бөгөөд 850 км/цаг хүртэл хурдалж, 12 мянган метрийн өндөрт нисдэг байна. Үүнээс гадна уг онгоцоор дэлхийн 240 орчим дээд амжилтыг эвдсэн байна. Тухайлбал, хамгийн хүнд буюу 253 тонн ачаа тээвэрлэж байсан гэх мэт.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.