04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Дэлхийн хамгийн урт туннель Швейцарьт нээгдлээ

ЖЕНЕВ. /ВВС/. Дэлхийн хамгийн урт, хамгийн гүн туннель Швейцарь улсад албан ёсоор ашиглалтад орлоо. Энэ нүсэр байгууламжийг барихад бараг 20 жилийн хугацаа зарцуулсан байна.

57 км урт хос хоёр хонгилоос бүрдэх Готард туннель бол Европ тивийн өмнөд болон хойд хэсгийг Швейцарийн Альпын нурууны доогуур холбох хурдны төмөр замын шугам юм.

Энэ төмөр зам нь Европын ачаа тээврийн салбарт хувьсгал хийнэ гэж швейцаричууд үзэж байна.

Жилд нэг сая ачааны машинаар дээрх чиглэлд тээвэр хийдэг байсан бол одоо байдал өөрчлөгдөж бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэх боллоо.

Өмнө нь хамгийн урт гэгдэж байсан Японы Сейкан туннелиэс /53.9 км/ 3.1 км-ээр урт Готтард туннель одоо дэлхийн хамгийн урт төмөр замын хонгилын байгууламжид тооцогдох болсноор Их Британи, Францыг холбодог “Channel” туннель /50.5 км/ уртаараа гуравдугаарт бичигдэх болжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.