05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

“Резинэн” хүзүүтэй хүү эмч нарын гайхшийг барж байна

Энэтхэгт ховор тохиоолдох өвчнөөр өвдсөн 12 настай Махендра Ахирвар хүү эмч нарыг мухардалд оруулаад байна. Түүнд хүзүүний булчин гээд байх зүйлгүй тул толгойгоо өргөж дийлдэггүй юм байна.

Тиймээс хүүгийн толгой байнга баруун мөр рүүгээ унжсан, санжигнасан байдалтай байдаг ажээ. Эцэг эх нь хүүхдийнхээ энэ байдлыг хараад үргэлж ингэж зовж байхаар үхээд өгдөг ч болоосой гэж хүртэл боддоги гэдгээ хэлжээ. Хүүгийн эцэг 40 настай Мукеш, ээж 35 настай Сумитра нар Энэтхэгийн өнцөг булан бүрт очиж нийт 50 гаруй эмчид хандсан ч тусыг эс олжээ. Хүүгийн энэ өвчинд онош тогтоож чадсангүй.  Хүү хэдийн өсвөр насанд хүрсэн ч бие даан юу ч хийх чадваргүй тул эцэг эх нь байнга өргөж явах болдог гэнэ. Махендра зөвхөн сууж, мөлхөж л чадна. Өөрөө хоолоо ч идэж чаддаггүй тул байнга хүний гар хардаг байна. “Нас биед хүрэх үед нь бид даахгүй болно. Хэрэв эмч нар эдгээж чаддаггүй юм бол бурхан таалах хэрэгтэй болно” хэмээн ээж нь ярьж байна.

20150501-021

Хүү өвчтэй гэдэг нь ой хагастай байхад нь анзаарагдсан бөгөөд яваандаа гайгүй болох биз гэтэл харин ч эсрэгээрээ болсон гэнэ. Тэд дөрвөн хүүхэдтэй бөгөөд Махендрагаас бусад нь цоо эрүүл аж. Эцэг Мукешийн хувьд барилагчнаар ажиллаж өдөрт 3,2 долларын цалин авдаг тул эмчилгээ битгий хэл амьдралд нь хүрэлцэхэд бэрхтэй байдаг аж.

20150501-023

20150501-024

20150501-025

О.Цолмон


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.