05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Тэнэг боловч мөнгө сайн олдог ажлууд

Та ажлаа солихоор шийдэн, интернэтээр зар хайж байна уу? Нэг бол үйлдвэрт эсвэл офис гэсэн хоёрхон сонголт таныг угтаж байгаа гэдэгт маргахгүй байх. Гэхдээ дэлхий дээр хамгийн эрэлт хэрэгцээтэй ч өрсөлдөгч үгүй, бас ажиллахын тулд тусгай мэргэжил эзэмших шаардлагагүй гайхалтай мэргэжлүүд олон байх ажээ.

20150127-042

-    Мексикт тогонд цохиулагч хэмээх ажил их алдартай. Тэд үдэшлэг, цэнгээний газраар жижиг чемодантай явах бөгөөд өвөрмөц аргаар эрч хүч авах гэж хүссэн хүн бүрт мөнгөөр тогонд цохиулж үйлчилдэг.

20150127-043

-    Та “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт итгэдэг эсвэл итгэдэггүй байж болно. Гэхдээ зарим нэг газар хий үзэгдэл, муу ёрын сүнстэй тэмцэгч тусгай хүмүүс байх агаад тэд айл гэрт очиж хий үзэгдэл зайлуулсныхаа төлөө их хэмжээний мөнгө авдаг гэнэ.

20150127-044

-    Дөнгөж төрсөн дэгдээхэйнүүдийн хүйсийг тодорхойлдог ажил байдаг гэнэ. Ердөө тавхан минутад сурчих энэ ажилд орсноор та жижигхэн, өрөвгөр шар дэгдээхүйнүүдийг ангилан ялгах ажлыг насаараа хийж, амьдрлаа залгуулна.

20150127-045
-    АНУ-д мэргэжлийн дугаарлагч /дэлгүүрийн дугаарт зогсч өгдөг хүн/ цагийн 36 долларын цалинтай гэнэ.

20150127-046

-    Мөн АНУ-д зуны зусланд амрах гэж байгаа хүүхдүүдэд хэрэгтэй зүйлсийг нь цүнхэлж өгөх тусгай бэлтгэгдсэн хүмүүс байдаг ажээ. Ийм нэг удаагийн үйлчилгээний төлөө 1000 доллар төлөх тэнэгүүд бас байдаг байна.

20150127-047

-    Мэргэжлийн оршин суугчид гэж эзэд нь байхгүй эсвэл худалдаанд тавигдсан үнэтэй байрнуудад амьдардаг хүмүүсийг хэлнэ. Тэд тухайн байрны аюулгүй байдлыг хангагчид байдаг. Усан сан, жакузи гээд бүх зүйлийг эдлэж хэрэглэж болно. Харин эзний оронд дээр гуталтайгаа гарч дэвхцэхгүй байхад л хангалттай.

20150127-048

-    Мэргэжлийн уйлагчид Тайванд их өндөр хөлсөөр ажилладаг. Тэднийг оршуулгын үеэр хөлсөлдөг бөгөөд тэд талийгаачийн хамаатан садангийн оронд уйлж, орилж, газар эвхрэн унаж, нус нулимас, шороо, тоостойгоо хутгалддаг байна.

О.Цолмон


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.