04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

"УОЛТ ДИСНЕЙ" КОМПАНИ “21-Р ЗУУН ФОКС””-ЫГ ХУДАЛДАН АВАВ

“Уолт Дисней” кино компани Руперт Мердокийн эзэмшилд байдаг “21-р зуун Фокс” кино компанийг 52 тэрбум ам.доллароор худалдан авч байгаагаа мэдэгдлээ.

Гэрээ ёсоор “Уолт Дисней” компани нь “Фокс” компанийн актив хөрөнгүүд болох “Скай” кабелийн сувгийн 39 хувь, “20-р зуун Фокс” киностуди, “Нэйшнл Жиографик” сувгийг эзэмшихээр болж байгаа юм.

Түүнчлэн Дисней компани “Оддын дайн”, “Икс хүмүүс”, “Avatar and Deadpool”, “Симпсоны гэр бүл”, “Орчин үеийн гэр бүл” зэрэг киноны франчайзингийг эзэмших эрхтэй болсон байна. Ингэснээр “Фокс” компани зөвхөн мэдээллийн болон спортын сувгаа өөртөө  авч үлдэж байгаа аж.

2018 оны зургадугаар сарын 30-наас өмнө худалдан авалт ажиллагаа дууссан байх ёстой юм. Энэ тохиолдолд телевизийн “Sky” суваг Дисней-гийн мэдэлд бүрэн орох аж.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.