05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Хатан хаан II Элизабета ач охинтой болжээ

Цахим сүлжээгээр Кейт Миддлтон, Уильям нарын шинэхэн мэндэлсэн гүнжийн талаарх мэдээлэл цацагдаад эхлээд удаагүй байтал бяцхан гүнжийн зураг тарж эхэллээ. Кембрижийн гүн болон гүнгийн ахайтан нар анх удаа охиноо олон түмэнд харуулсан юм.

Түүнчлэн Британийн нийслэлийн түүхэн дурсгалт гол газрууд уламжлал ёсоор гүнж төрсөнтэй холбогдуулан ягаан өнгөөр “бадамласан” юм. Жишээ нь Тауэрскийн гүүр, алсыг харагч, Трафальгарскийн талбайн усан оргилуурууд ягаан өнгөөр будагдлаа.
Гүнгийн авхай амаржсан өдрөө л ордон руугаа буцсан бөгөөд эхийн бие, зүс царай сайхан харагдаж байсан талаар хэвлэлүүд бичиж байна. Гүнжид ямар нэр хайрласан талаар одоохондоо мэдээлэл алга байна.

О.Цолмон


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.