03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

"Хьюндай" компани ирэх сараас G80 загвараа үйлдвэрлэж эхэлнэ

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэх компани болох Хьюндай Мотор тансаг зэрэглэлийн “Genesis” брэндийн цуврал болох "G80" загварын машинаа лхагва гарагт танилцууллаа.  

Дэлхийн зах зээлд Мерседес зэрэг гадаадын компаниудтай илүү амжилттай өрсөлдөх үүднээс өнгөрсөн оны 11 дүгээр сард тус компани “Genesis”  хэмээх автомашинаа тусад нь брэнд болгож, өөрийн таних тэмдгийг уг машинд байрлуулахгүйгээр шийджээ. 

Өмнөд Солонгосын хоёр дахь том хот Бусанд болох Олон улсын авто шоунд "Хьюндай" компани “Genesis DH”-ийн оронд шинэхэн "G80" загвараа дэлгэн танилцуулна.

"G80" нь хурдны замд жолоо барихад туслах системээр тоноглогдсон бөгөөд энэ технологийг одоогоор тус компанийн үйлдвэрлэдэг "EQ900" загварын автомашинд мөн суурилуулсан байна.

Удахгүй худалдаалж эхлэх "G80" нь “Genesis”-ийн талаарх олон нийтийн ойлголтыг өргөжүүлж,  борлуулалтыг өсгөхөд тус дөхөм болно гэж компанийн удирдлага найдаж байгаа аж.

"Хьюндай Мотор" компани өнгөрсөн оны сүүлчээр Өмнөд Солонгосын дотоодын зах зээлд "EQ900" хэмээх шинэ брэндийн суудлын автомашинаа танилцуулсан юм. Нэгдүгээр сард АНУ-д болсон автомашины үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан уг автомашиныг гадаадын зах зээлд "G90" нэрээр худалдаалж байгаа юм.

Хьюндай өнөөдрийг хүртэлх хугацаанд 11700 ширхэг "EQ900" загварын автомашин борлуулжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.